Монголын баг хоёр хөрштэйгээ нэг хэсэгт багтлаа

Хуучирсан мэдээ: 2019.09.01-нд нийтлэгдсэн

Монголын баг хоёр хөрштэйгээ нэг хэсэгт багтлаа

Монголын баг хоёр хөрштэйгээ нэг хэсэгт багтлаа

Токио-2020 зуны олимпийн наадмын томоохон шалгалт болж буй жүдо бөхийн 2019 оны насанд хүрэгчдийн ДАШТ Япон улсын нийслэл Токио хотын “Будокан” ордонд бүтэн 8 хоногийн турш явагдан өндөрлөж байна. Өчигдөр тэмцээний ганцаарчилсан төрлийн барилдаанууд өндөрлөсөн бол өнөөдөр /2019.09.01/ багийн барилдаан болно.

Багийн барилдаанд 14 улсын шигшээ баг өрсөлдөх ба Японы шигшээ баг чансааг тэргүүлж А хэсэгт Нидерланд, БНСУ-ын шигшээ багуудын ялсантай нь хэсгийн аваргын төлөө өрсөлдөнө. В хэсэгт Бразил, Герман, Азербайжан болон Португалын шигшээ баг, С хэсэгт Франц, Куба, Казахстан, Австрийн шигшээ багууд багтсан бол D хэсэгт МОНГОЛ, БНХАУ, ОХУ-ын шигшээ багууд багтжээ.

Манай улсын холимог багийн тамирчид БНХАУ-ын шигшээ багтай өрсөлдөх бөгөөд ялалт байгуулсан нь хэсгийн аваргын төлөө ОХУ-ын багтай өрсөлдөнө. Өнөөдөр холимог багийн барилдаан явагдсанаар 2019 оны жүдо бөхийн ДАШТ өндөрлөнө.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж