Есдүгээр сарын нэгэн амралтын өдөр буюу ням гаригт буюу өнөөдөр /2019.09.01/тохиож байна. Албан ёсоор өнөөдөр хичээлийн шинэ жилийн нээлт болж байгаа бөгөөд сургууль бүр өөр өөр цагт хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж байна.
2019-2020 хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 644 мянга 140 сурагч суралцах тооцоолол гарчээ. Энэ нь өмнөх оноос 8.6 хувиар буюу 50 мянга 990 сурагчаар нэмэгдсэн үзүүлэлт аж. 2019-2020 оны хичээлийн жилд ЕБС-ийн нэгдүгээр ангид зургаан настай 38 мянга 232 хүүхэд элсэнэ. Энэ жил нийслэлийн хэмжээнд 34368 зургаан настай хүүхэд сургуульд элсэн орох бол 120 мянга гаруй хүүхэд улсын хэмжээнд цэцэрлэгт хамрагдана гэсэн судалгаа бий. Монгол улсын Засгийн газраас энэ хичээлийн жилд гурван ээлжийг хоёр болгох зорилт тавьсан.
Энэ хүрээнд улсын хэмжээнд нийт 603 барилга, байгууламж, обьектийг барих хөрөнгө оруулалт хэрэгжих аж. Үүнээс энэ жилдээ багтаж 21420 хүүхдийн суудал бүхий 48 сургууль, 13140 ор бүхий 93 цэцэрлэг ашиглалтад орох юм. Харин есдүгээр сарын нэгэн гэхэд 23 сургууль, 43 цэцэрлэг бүрэн ашиглалтад орох бол үлдсэн буюу 25 сургууль, 50 цэцэрлэг он дуусахаас өмнө барьж дуусахаар ажиллаж буй. Цаашдаа 2020 онд 68 сургууль, 42 цэцэрлэг шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж.
Холбоотой мэдээ