НҮБ: Дэлхийн хүн ам зууны сүүлчээр 11,2 тэрбум болно

Хуучирсан мэдээ: 2015.07.30-нд нийтлэгдсэн

НҮБ: Дэлхийн хүн ам зууны сүүлчээр 11,2 тэрбум болно

© NASA

 

Дэлхийн хүн амын тоо энэ зууны сүүлчээр 11,2 тэрбум болно гэж НҮБ-ын Хүн ам зайн илтгэлд өгүүлжээ.

 

Энэ үзүүлэлт 2030 онд 8,5 тэрбум, 2050 онд 9,7 тэрбум болох гэнэ. Одоо дэлхийн хүн ам 7,3 тэрбум байна гэж  Ассошиэйтед Пресс дамжуулав.

 

Хүн амынхаа тоогоор Энэтхэг 2022 оны орчим Хятадыг гүйцэн түрүүлэх бол 2050 онд Нигери хүн амын тоогоор дэлхийд гурав орж, АНУ-ыг ардаа орхино гэж шинжээчид дүгнэжээ.

 

Хүн төрлөхтөн хөгшрөх хандлагатай байгааг уг илтгэлд тэмдэглэсэн байна. 2050 он гэхэд дэлхин 60 дээш настай хүмүүсийн тоо хоёр дахин нэмэгдэх бөгөөд энэ үзүүлэлт Европт 34 хувиар нэмэгдэх ажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж