АНУ Ираны “Adrian Darya 1”, түүний ахмадыг хар жагсаалтад оруулав | News.MN

АНУ Ираны “Adrian Darya 1”, түүний ахмадыг хар жагсаалтад оруулав

АНУ Ираны “Adrian Darya 1”, түүний ахмадыг хар жагсаалтад оруулав

АНУ Ираны “Adrian Darya 1”, түүний ахмадыг хар жагсаалтад оруулав

АНУ өнгөрсөн баасан гариг (2019.08.30)-т Гибралтарын эрх баригчдын саатуулаад сулласан Ираны “Adrian Darya 1” нефть тээвэрлэгч, тус хөлөг онгоцны ахмад, Энэтхэгийн иргэн Ахилеш Кумарыг хориг арга хэмжээнийхээ жагсаалтад оруулжээ. Энэхүү хориг арга хэмжээг терроризм болон террорист үйл ажиллагааг дэмжигчидтэй тэмцэхэд чиглэсэн захирамжийн хүрээнд авсан байна.

Тус яамны Төрийн нарийн бичгийн даргын орлогч Сигал Манделкер “Adrian Darya 1” зэрэг нефть тээвэрлэгч хөлөг онгоцууд нь дайсагнасан үйл ажиллагаагаа санхүүжүүлж, терроризмыг хөхиүлэн дэмжих зорилгоор газрын тосыг нуун дарагдуулж, хууль бусаар худалдан борлуулахыг оролдож буй “Аль-Кудс” хүчинд ихээхэн хэмжээгээр газрын тос тээвэрлэх боломж олгож байна. “Adrian Darya 1” тээвэрлэгчид дэмжлэг үзүүлсэн бүхэн хориг арга хэмжээний жагсаалтад орох эрсдэлтэй” хэмээн мэдэгджээ.

АНУ-ын Сангийн яамнаас мэдэгдсэнээр, “Adrian Darya 1” нефть тээвэрлэгч нь 2.1 тэрбум торх газрын тос тээвэрлэсэн бөгөөд Лалын хувьсгалыг хамгаалагчдын корпусын "Аль-Кудс" тусгай хүчинд ашгаасаа өгсөн аж.

Эх сурвалж: REUTERS

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж