“Зураг түүх өгүүлнэ” үзэсгэлэнд 90 гаруй гэрэл зургийг онцлов

Хуучирсан мэдээ: 2019.08.31-нд нийтлэгдсэн

“Зураг түүх өгүүлнэ” үзэсгэлэнд 90 гаруй гэрэл зургийг онцлов

“Зураг түүх өгүүлнэ” үзэсгэлэнд 90 гаруй гэрэл зургийг онцлов

Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний мэс заслын алба үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойг өнөөдөр тэмдэглэж байна. Тус эмнэлгийн хамгийн их хүнд хагалгаа хийдэг, хамгийн олон үйлчлүүлэгчтэй Зүрх судасны мэс заслын тасгийн түүхт он жилүүдийг харуулсан “Зураг түүх өгүүлнэ” сэдэвт үзэсгэлэнг дэлгэжээ. Эл үзэсгэлэнд 90 гаруй гэрэл зургийг онцолжээ.

Зүрхний өвчлөл, энэ төрлийн өвчний нас баралт манай улсын хүн амын дунд гуравдугаарт ордог юм байна. Энэ дотроос зүрхний титэм судасны өвчин, судасны бөглөрөл, шигдээсийн өвчлөл, нас баралт хүн амын дунд 46 хувийг эзэлдэг байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд энэ төрлийн өвчнөөс үүдэлтэй нас баралт хоёр хувиар буурчээ. Энэ нь судсан дотуурх мэс засал, эмчилгээг 24 цагийн дотор хийдэг болсонтой холбоотой аж.

Улсын төв III эмнэлэг бол улсдаа цорын ганц “Зүрхний төв”  бөгөөд судсан дотуурх эмчилгээг 2000 оноос хойш хийж, 2003 оноос 24 цагийн дотор хийдэг болгож өргөжүүлжээ. Гэхдээ өвчлөл нь буураагүй, харин ч ахиж байгаа аж.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж