УИХ-ын зарим гишүүд нэгдэн “Өглөөний цай” клуб байгуулсан билээ. Тодруулбал, тус клубт УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Цог, Ц.Оюунбаатар С.Ганбаатар, Г.Уянга, О.Баасанхүү, Д.Батцогт, Р.Бурмаа, Х.Болорчулуун нарын 13 гишүүд багтдаг юм.
Тэд иргэд, сонгогчдийнхоо эрх ашгийн төлөө үзэл бодлоороо нэгдэн ажиллах болно гэдгээ мэдэгдэж байсан удаатай. Тэгвэл “Өглөөний цай” клубынхэн өнөөдөр өглөөний цайгаа хамт ууцгаажээ.
Тэд ирэх долоо хоногт зарлагдсан УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын талаар санал солилцсон байна.