Интерполын “Цахим гэрч” системийг туршжээ

Хуучирсан мэдээ: 2019.08.31-нд нийтлэгдсэн

Интерполын “Цахим гэрч” системийг туршжээ

Интерполын “Цахим гэрч” системийг туршжээ

Интерполын Ерөнхий нарийн бичгийн даргын газрын Оргодол этгээдийг эрэн сурвалжлах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх газрын ахлах мэргэжилтэн Мариос Анастаси Интерполын “Цахим гэрч” системийн туршилтыг зохион байгуулах зорилгоор Цагдаагийн ерөнхий газарт 2019 оны наймдугаар сарын 25-наас 30-ны өдрүүдэд ажиллажээ.

Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал өчигдөр /2019.08.30/ түүнийг хүлээн авч уулзан, туршилтын үр дүнгийн талаар харилцан санал солилцсон байна.

Дээрх уулзалтад Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт, Интерполын Үндэсний төв товчооны Ажлын албаны дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Баясгалан нар оролцжээ.

Уулзалтын үеэр Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал Ази тивийн улс орнуудаас Монгол Улсыг сонгон авч, энэхүү шинэлэг чухал системийн туршилтыг хамтран хэрэгжүүлсэн явдалд Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполд талархал илэрхийлсэн байна.

Мариос Анастаси Монгол Улсын цагдаагийн байгууллагын зүгээс Интерполын санаачилсан аливаа ажил, арга хэмжээнүүдийг бүрэн дэмжиж, идэвхтэй хамтран ажилладагт хариу талархал илэрхийлээд, энэ удаагийн Интерполын “Цахим гэрч” системийн хамтарсан туршилт амжилттай явагдсанд сэтгэл хангалуун байгаагаа хэлжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж