Анагаахын сургуулиудаас ноцтой зөрчлүүд илэрчээ | News.MN

Анагаахын сургуулиудаас ноцтой зөрчлүүд илэрчээ

Хуучирсан мэдээ: 2019.08.31-нд нийтлэгдсэн

Анагаахын сургуулиудаас ноцтой зөрчлүүд илэрчээ

Анагаахын сургуулиудаас ноцтой зөрчлүүд илэрчээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Анагаахын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг 11 их, дээд сургуульд гэнэтийн шалгалт хийжээ. Шалгалтаар Сувилахуйн сургууль нь сувилагчийг гурван сараар бэлтгэсэн, АШУҮИС нь салбарын яамнаасаа зөвшөөрөл авалгүй Дархан-Уул, Говь-Алтай, Дорноговь аймаг дахь салбар сургуулийнхаа үйл ажиллагааг явуулж байсан зэрэг зөрчил илэрчээ. Үүнд,

1. Дээд сургуулийн бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх тусгай зөвшөөрлийг БСШУСЯ олгодог. АШУҮИС Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй. Гэсэн хэрнээ уг гэрчилгээгээрээ Дархан-Уул, Говь-Алтай, Дорноговь аймаг дахь салбар сургуулийн үйл ажиллагааг давхар явуулж байжээ.

2. Сувилахуйн сургуульд зөрчлийн хэрэг үүсгэжээ. Учир нь МСҮТ, политехникийн коллежид сургалт явуулах зөвшөөрлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ) олгодог аж. Сувилахуйн сургуулийнхан үүний дагуу тус яамнаас сургалт явуулах эрх авсан ч дараах зөрчил гаргав. Тэд Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхөнтэй гэрээ байгуулж, туслах сувилагч бэлтгэх хугацааг гурван сар болгосныг шалгалтаар илрүүлжээ.

Улсын байцаагч А.Танан-Эрдэнэ “ХНХЯ-ныхны тусгай зөвшөөрлийн дагуу туслах сувилагчийг жилийн хугацаанд бэлдэх ёстой. Гэтэл Сувилахуйн сургуулийн туслах сувилагч бэлтгэх сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн гурван мэргэжилтэн боловсруулж, баталсан. Үүний дагуу элсэгчдийг гурван сарын хугацаанд сургасан байна. Энэ бол ноцтой зөрчил. Эрүүл мэндийн сайд сувилагчийн тоог нэмэгдүүлэхийн тулд таваас доошгүй жил ажилласан эмнэлгийн ажилтнуудыг туслах сувилагчаар сурган, төлбөрийг төрөөс санхүүжүүлэх шийдвэр гаргасан.

Гэтэл Сувилахуйн сургуулийн туслах сувилагчаар суралцагчдын регистрийн дугаарыг шалгахад 19 настай хүүхэд хүртэл байсан. Эрүүл мэндийн байгууллагад таван жил битгий хэл, огт ажиллаагүй хүмүүсийг богино хугацаанд сургах нэрээр төлбөрийг нь төрөөс гаргуулжээ. Өөрөөр хэлбэл, туслах сувилагч бэлтгэх сургалтыг зөвшөөрөлгүй, сургалтын төлөвлөгөөг зохих газраар нь хянуулаагүй байсан нь зөрчлийн хэрэг үүсгэх хангалттай баримт. Тэгээд ч улсын мөнгийг буцааж төлөх хэрэгтэй” гэсэн юм.

3. “Их засаг” их сургуулийнхан хүний их эмч бэлтгэх хүсэлт тус яаманд гаргахад тухайн сургууль уг мэргэжилтнийг бэлтгэх боломжтой, эсэхийг ажлын хэсэг томилон шалгуулжээ. Шалгалтаар сургалт явуулах орчин нөхцөл хангалтгүй, дадлага хийх газаргүй байхад нь тусгай зөвшөөрөл олгосон аж. Монголын үндэсний их сургууль сургалт явуулах шаардлагатай үзүүлэн, сургалтын материал, орчин дутмаг байхад нь мөн л үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрчээ.

Энэ мэтчилэн хүн эмчилдэг мэргэжилтнүүдийн сургалтыг хөсөр хаяснаас үүдэн эрүүл мэндийн байгууллагад судас олдоггүй сувилагч, оношоо мэддэггүй эмч, энэрэх сэтгэлгүй эх баригчид олон хүний эрүүл мэнд амь насыг хохироож байхыг үгүйсгэхгүй.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2019-08-31 66.181.177.164

Said ni setguulch, bodlogo bolobsrùuldag yam ni eniig medeegui, duriin hun durtaigaa hiij bgaag yah bilee? Denduu l um bolood bn daa???hubiin emnelguuded subilahuin surguuliin sudas hatgaj uzeegui humuusiig ajilluuldag ni unen shuu.shalfah heregtei.hujaa ezentei emnelguudiig bas shalgaarai.

Avatar

jor\ 2019-08-31 103.254.120.242

embarih erhgui oyutnuudaar jor baridgiig hezee boliulah ve MHiinhaan\
\hagas buten saind dan mergejliin bus hun em zarna\ esvel litsenz sungahaa boli

Avatar

Зочин 2019-08-31 120.22.130.152

Инээдтэй юм бэ_ 11 сургууль шалгачихаад. Эртнээс уламжлалтай мэргэжлийн, орон нутгийн сургуулиудаас зөрчил илрүүлсэн мөртлөө хувийнхан нь нэг иймэрхүү л юм бичихээр байдаг. Худлаа шалгалт хийж бхаар эмчийг хувийн сургуульд бэлтгэхийг болиулаач. Ямар нягтлан байгаа биш.Үзүүлэн зураг харсаар л эмч нар бэлтгэгдэж байна. Гадаадын ахлах ангийн хими биологийн ангийн хүүхдүүдээс дор мэдлэг дадлагатай эмч нар төрж байна.

Avatar

Зочин 2019-08-31 103.212.118.233

ИХ ЗАСАГ МҮДС нтр бол болих хэрэгтэй … энэ жил л гэхэд АШУҮИС т элсэхээр бүртгүүлсэн бүх оюутан элссэн байх жишээтэй… Тэдгээр сургуульд хэн суралцах бол… Шалгалт байтугай ЕБС төгссөн үгүй нь мэдэгдэхгүй юмнууд сураад хэрэггүй юмнууд л болно шүү дээ…

Avatar

зочин 2019-08-31 122.201.31.127

МҮИС гэж шуналын тулам болих хэрэгтэй шүү дээ

Avatar

Зочин 2019-08-31 150.129.143.102

Энэ арай дэнднээ. МҮИС, Их засаг яахаараа хүний их эмч бэлддэг байнаа!!!!

Avatar

Zochin 2019-08-31 66.181.185.169

Arai dendenee. Suvilagch beltgeh ajliig zevhen Anagaahiin ikh surguuli boloh suvilahuin surguul tegsgej gargah estoi, Dor hayaj 3 jil suraltsaj diplom evertelsen suvilagch ajillah estoi, ali bolgon sudas oldoggyu, enm tariagaa yaj hiihiig medehgyu yumnuudaar togluulah be,

Avatar

зочин 2019-08-31 182.160.33.72

МАНАЙ МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ ЯВДАГ ЭНХРИЙ ХАЙРТ АРДЧИЛСАН, ЭРХ ЧӨЛӨӨТ МОНГОЛ ЭХ ОРОН МИНЬ, ТАНД ДЭГ ЖУРАМ, ДЭГЛЭМ ХЭРЭГТЭЙ БАЙНА, ХҮНИЙ ЭРХ, ЭМХ ЗАМБАРААГҮЙ БАЙДАЛ АРАЙ ХЭТЭРЧ БАЙНА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж