БНМАУ-ын баатар Ш.Гонгорын хөшөөний нээлт болов

Хуучирсан мэдээ: 2019.08.31-нд нийтлэгдсэн

БНМАУ-ын баатар Ш.Гонгорын хөшөөний нээлт болов

БНМАУ-ын баатар Ш.Гонгорын хөшөөний нээлт болов

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх баярын арга хэмжээ Хэнтий аймгийн Чингис хотод болжээ. Ойн баярын арга хэмжээнд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, БХЯ-ны ТЗУГ-ын дарга, хурандаа Ө.Эрдэнэ-Очир тэргүүтэй БХЯ-ынхан, ЦДБЭЧ, Монгол цэргийн музей, Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжмийнхэн зэрэг өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцсон байна. Энэ үеэр Халхын голын байлдаанд арын албанд ихээхэн үүрэгтэй оролцсон БНМАУ-ын баатар Ш.Гонгорт зориулсан дурсгалын хөшөөний нээлт болжээ.

Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж "Хэнтий аймгийн ард иргэдэд Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Өнөөдөр Хэнтий аймгийн ЗДТГ-ын санаачилгаар БНМАУ-ын баатар Ш.Гонгорын хөшөөг нээх ёслол боллоо. БНМАУ-ын хамгийн анхны баатар бол Ш.Гонгор. Халхын голын байлдааны ар талын бааз, хангалтын үйл ажиллагааг зохион байгуулж байсан аймаг бол яах аргагүй Хэнтий аймаг юм. Халхын голын байлдааны ялалтын 70, 75 жилийн ойн баярыг мөн энэ аймгийнхан ёслол төгөлдөр тэмдэглэж байсан түүхтэй" гэж хэлсэн байна.

БНМАУ-ын баатар Ш.Гонгорын зээ дүү, өндөр настан Л.Баатаржав "Миний ахын байгуулсан алдар гавьяаг өнөөдөр дурсан санаж байгаад тун баяртай байна. Аймгийнхаа ЗДТГ-ын удирдлагуудад маш их баярлалаа. Миний ах олондоо нэр хүндтэй, анчин хүн байлаа. Ахын маань гэрэлт хөшөө царай төрхтэй нь адилхан байна. Монгол Улсын төр засаг баатруудаа хэзээ ч мартаж болохгүй. Эх орныхоо төлөө амиа үл хайрлан тэмцсэн олон мянган баатраа битгий мартаарай” гэжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж