Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Б.Одончимэг “Донна” энтертайнмент байгуулжээ. Тэрбээр энтертайyментынхаа анхны бүтээл болгон “Солонго үүл” киног бүтээсэн байна.
Ирэх оны нэгдүгээр сарын 1-нд үзэгчдийн хүртээл болох тус киног Г.Эрхэмбүрэн найруулж, Г.Нарансолонго, Б.Одончимэг нар гол дүрд нь тогложээ. Кинонд ямар үйл явдал өгүүлэх нь одоогоор “нууц” байгаа юм.
Б.Одончимэг нь тайзны бүтээлд тоглохоос гадна "Гэрлэн дохио", "Аз жаргалын шок", "Том толгойтын романс" зэрэг дэлгэцийн олон бүтээлд дүр бүтээснийг үзэгчид андахгүй биз ээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ