Черногори, Албани, Исланд, Лихтенштейн, Норвеги, Украин Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг сунгасан Европын холбооны шийдвэрт нэгдсэн тухай Европын холбооны дипломат албаны тэргүүн Федерика Могерины аппаратын мэдэгдэлд өгүүлжээ.
ЕХ-ны гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар зургадугаар сарын 22-нд Оросын эсрэг авсан эдийн засгийн хоригоо 2016 оны нэгдүгээр сарын 31 хүртэл сунгах болсон билээ. Энэ шийдвэр зургадугаар сарын 23-наас хүчин төгөлдөр болов.
"Холбоонд элсэх Черногори, Албани, мөн Чөлөөт худалдааны Европын эвслийн гишүүд болох Исланд, Лихтенштейн, Норвеги, Европын эдийн засгийн бүсийн гишүүд болон Украин энэ мэдэгдэлд нэгдэж байна” гэж ЕХ-ны хэвлэлийн мэдэгдэлд онцолжээ.
Эдгээр орнууд мөн Гүржийн Крым, Севастополийн эсрэг Европын холбооноос авсан эдийн засгийн хоригт нэгдсэн юм. Уг хоригийг 2016 оны зургадугаар сарын 23 хүртэл сунгахаар ЕХ-ны Зөвлөл зургадугаар сарын 19-нд шийдсэн байв. Крым, Севастопольд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг ЕХ-нд импортлох, хөрөнгө оруулалт хийх, хойгт үйл ажиллагаа явуулдаг компаниуд үл хөдлөх хөрөнгө худалдан авах, орон нутгийн компаниудтай хамтрах зэргийг уг хориг арга хэмжээгээр хоригложээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР