“AgroExpo-2019”: 10 орны 50 орчим байгууллага оролцож байна | News.MN

“AgroExpo-2019”: 10 орны 50 орчим байгууллага оролцож байна

Хуучирсан мэдээ: 2019.08.31-нд нийтлэгдсэн

“AgroExpo-2019”: 10 орны 50 орчим байгууллага оролцож байна

“AgroExpo-2019”: 10 орны 50 орчим байгууллага оролцож байна

Атар газар эзэмшсэний 60 жилийн ойн хүрээнд “AgroExpo-2019” олон улсын газар тариалангийн үзэсгэлэн Сүхбаатар талбайд болж байна. Ирэх сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлэх тус үзэсгэлэнд газар тариалангийн салбарын шинэ техник технологуудыг дэлгэн үзүүлж буй юм.

Энэ жилийн үзэсгэлэнг ХХААХҮЯ, Нийслэлийн Засаг Даргын тамгын газар болон “Экспо Монгол” ХХК хамтран зохион байгуулж байна. Үзэсгэлэнгийн ивээн тэтгэгчээр Оросын Холбооны Улсын хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн “Росттсельмаш” холбоо ажиллаж байгаа ажээ.

Үзэсгэлэнд оролцогч байгууллагууд хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаа, менежмент, хүнд машин механизм, түүхий эд материал, дэлхийн шилдэг үр тариа, соортууд, хүнсний ногоо, газар тариалангийн машин механизм, тоног төхөөрөмж, усалгааны систем, хүлэмжийн аж ахуйн бүтээгдэхүүн, эмийн ургамал, эрчимжсэн мал аж ахуйн тоног төхөөрөмж, малын тэжээл, мах, сүү, гурил, органик хүнсний үйлвэрлэлийн бүтээгдэхүүн зэрэг тус салбарт харьяалагдах бүхий л бараа бүтээгдэхүүнээ дэлгэн танилцуулж байна.

Энэхүү үзэсгэлэнд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай компаниудаас гадна ОХУ, БНХАУ, Вьетнам болон АНУ зэрэг орнуудаас оролцож буй юм. Монгол Улсаас АПУ ХХК, Нүүдэлчин агро фирм, MSM групп, МонТрак групп, Мөнх ногоон тал ХХК, Интосэ ХХК, Беко ХХК оролцож буй бол Оросын “Росттельмаш” холбооны "Клевер" ХХК, Сагарфүүд ХХК, Вьетнамын "Richy Food Southern Stock" зэрэг компаниуд бараа бүтээгдэхүүнээ танилцуулж байна.

“Экспо Монгол” ХХК-ийн захирал Т.Баттулга хэлэхдээ “Өмнө нь хүнс хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэнгүүд болж байсан ч энэ удаагийн үзэсгэлэн нь олон улсын гэдгээрээ онцлог давуу талтай болж байгаа юм. Анх удаа олон улсын хэмжээнд зохион байгуулж байгаа хэдий ч 10-аад орны 50 орчим байгууллага оролцож байна.

Мөн жижиг аж ахуйн нэгжүүд, газар тариалангийн бизнес хийдэг, хувиараа хөдөлмөр эрхлэгчид өөрсдийн бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Үзэсгэлэн эхлээд удаагүй байгаа ч маш олон хүн сонирхож ирж байна. Ер нь хүнс хөдөө аж ахуйн салбарын бүх л зүйлийг дэлгэн харуулсан өргөн хүрээтэй үзэсгэлэн зохион байгуулж байгаад баяртай байна” гэв.

Э.ХАНДСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж