Орон нутгийн оюутнууд хулгай, дээрмийн хохирогч болж байна

Хуучирсан мэдээ: 2019.08.31-нд нийтлэгдсэн

Орон нутгийн оюутнууд хулгай, дээрмийн хохирогч болж байна

Орон нутгийн оюутнууд хулгай, дээрмийн хохирогч болж байна

Хичээлийн шинэ жил дөхсөн энэ үед цагдаагийн байгууллагаас иргэдэд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Ялангуяа хөдөө орон нутгийн оюутан сурагчид хулгай дээрмийн хохирогч болох тохиолдол их байгааг Нийслэлийн цагдаагийн удирдах газраас мэдээлэв. Иймд орой үдшийн цагаар ганцаараа харанхуй газраар явахгүй байхыг зөвлөж байна.

Өнгөрсөн жилийн хичээлийн шинэ жилийн эхэнд цагдаагийн байгууллагад нийт 44 мянган дуудлага бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 1200 зөрчлийг шалгахад 517 нь хулгайн гэмт байжээ. Мөн 17 удаагийн залилан, дээрмийн хэрэгт нийт найман хүн хохирсон байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж