Шавжинд хатгуулснаас амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2015.07.30-нд нийтлэгдсэн

Шавжинд хатгуулснаас амиа алджээ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэн А хорхойд хазуулснаас нас баржээ. Түүнийг хорхойд хазуулж битүү хавантай байхад нь Улаанбаатар хот руу авчирчээ. Гэвч гэмтлийн эмнэлэгт ирсэн даруйдаа биеийн байдал нь муудаж нас барсан байна.

Иймд иргэд аялал зугаалгын улиралд хөдөөгүүр явахдаа сэрэмжтэй байхыг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс сануулж байна. Тус байгууллагын өгч буй мэдээллээр араатан амьтан, чоно, нохойд хазуулснаас үүсэх халдварт өвчнөөс хамгийн аюултай нь галзуу өвчин байдага аж. Амьтны шүлсэнд байгаа вирус нь гэмтсэн арьсаар дамжиж халдвар үүсгэдэг. Амьтанд хазуулсан шархыг бага гэж үл тоомсорлож болохгүй гэдгийг иргэдэд санууллаа.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж