БНСУ-ын ерөнхийлөгч асан Пак Гын Хэг дахин шүүнэ | News.MN

БНСУ-ын ерөнхийлөгч асан Пак Гын Хэг дахин шүүнэ

Хуучирсан мэдээ: 2019.08.31-нд нийтлэгдсэн

БНСУ-ын ерөнхийлөгч асан Пак Гын Хэг дахин шүүнэ

БНСУ-ын ерөнхийлөгч асан Пак Гын Хэг дахин шүүнэ

Шоронд хорих ял эдэлж буй Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Пак Гын Хэг дахин шүүх шийдвэрийг тус улсын Дээд шүүхээс гаргажээ. Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд мэдээлснээр, ирэх Пүрэв гаригт болох шүүх хурлаар Пак Гын Хэгийн ял нэмэгдэх өндөр магадлалтай байгаа аж. Түүнийг хоёр ч авлигын хэрэгт холбогдуулан шүүх юм байна.

Өмнөд Солонгосын анхны эмэгтэй төрийн тэргүүн Пак Гын Хэ нь дотны найз Чой Сун Шилд холбогдох авлигын хэргийн дуулианаар албан тушаалаасаа буусан билээ. Түүнийг өнгөрсөн дөрөвдүгээр сард авлига авч, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутган, 24 жил шоронд хорих ял оноосон ба дараа нь 12 сар хорих ял нэмсэн юм.

Пак Гын Хэ-д холбогдох хэргийн шүүх хурал бүтэн 10 сар үргэлжилж, Өмнөд Солонгосын бизнес, улс төрчдийн холбоо харилцааг илчилсэн. 67 настай Пак Гын Хэ шүүх хурлыг эсэргүүцэн ихэнх хугацаанд оролцолгүй бойкотлож байв. Харин хэргийн гол эзэн Чой Сун Шил гэгчийг ерөнхийлөгчид нөлөөлөх замаар бизнес эрхлэгчдэд таатай нөхцөл бүрдүүлж, оронд нь том корпорациудаас их хэмжээний авлига авсан хэрэгт буруутган шүүсэн юм.

Бусдын гарт амь үрэгдсэн Пак Жун Хи-гийн охин Пак Гын Хэ 2013 онд Өмнөд Солонгосын ерөнхийлөгчөөр сонгогдож байв. Гэвч тэрбээр бүрэн эрхийн хугацаагаа ч дуусгаж амжилгүй олон сая хүний эсэргүүцлийн улмаас албан тушаалаасаа буусан билээ.

Эх сурвалж: AGENCE FRANCE-PRESSE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-31 202.126.88.137

Ялыг нь хөнгөрүүлээсэй. Хөөрхий эмэгтэй.

Avatar

Зочин 2019-08-31 202.126.89.166

Элбэгдоржийг хэзээ шvvх бэ Эрхэм шvvгч нараа

Avatar

зочин 2019-08-31 66.181.161.56

Аа яаа яаа … Ганц эмэгтэй ерөнхийлөгчдөө ямар хатуу хандаж байна аа …Нас нь ч явцан л юм байна шдэ …Цагтаа олон л хүний итгэл хайрийг татаад л сонгогдож байсан байх даа ..хөөрхий ..

Avatar

Зочин 2019-08-31 24.230.69.130

женко-г хэзээ шүүх бол?

Avatar

Зочин 2019-08-31 202.9.43.120

Хол очиж х** гэдэг үг мэдэх үү

Avatar

Зочин 2019-08-31 172.58.143.10

Тэр цаг удахгүй. Шүүхээс хэдэн жил аваад ачигдах нь ойлгомжтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж