БНСУ-ын ерөнхийлөгч асан Пак Гын Хэг дахин шүүнэ

Хуучирсан мэдээ: 2019.08.31-нд нийтлэгдсэн

БНСУ-ын ерөнхийлөгч асан Пак Гын Хэг дахин шүүнэ

БНСУ-ын ерөнхийлөгч асан Пак Гын Хэг дахин шүүнэ

Шоронд хорих ял эдэлж буй Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Пак Гын Хэг дахин шүүх шийдвэрийг тус улсын Дээд шүүхээс гаргажээ. Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд мэдээлснээр, ирэх Пүрэв гаригт болох шүүх хурлаар Пак Гын Хэгийн ял нэмэгдэх өндөр магадлалтай байгаа аж. Түүнийг хоёр ч авлигын хэрэгт холбогдуулан шүүх юм байна.

Өмнөд Солонгосын анхны эмэгтэй төрийн тэргүүн Пак Гын Хэ нь дотны найз Чой Сун Шилд холбогдох авлигын хэргийн дуулианаар албан тушаалаасаа буусан билээ. Түүнийг өнгөрсөн дөрөвдүгээр сард авлига авч, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутган, 24 жил шоронд хорих ял оноосон ба дараа нь 12 сар хорих ял нэмсэн юм.

Пак Гын Хэ-д холбогдох хэргийн шүүх хурал бүтэн 10 сар үргэлжилж, Өмнөд Солонгосын бизнес, улс төрчдийн холбоо харилцааг илчилсэн. 67 настай Пак Гын Хэ шүүх хурлыг эсэргүүцэн ихэнх хугацаанд оролцолгүй бойкотлож байв. Харин хэргийн гол эзэн Чой Сун Шил гэгчийг ерөнхийлөгчид нөлөөлөх замаар бизнес эрхлэгчдэд таатай нөхцөл бүрдүүлж, оронд нь том корпорациудаас их хэмжээний авлига авсан хэрэгт буруутган шүүсэн юм.

Бусдын гарт амь үрэгдсэн Пак Жун Хи-гийн охин Пак Гын Хэ 2013 онд Өмнөд Солонгосын ерөнхийлөгчөөр сонгогдож байв. Гэвч тэрбээр бүрэн эрхийн хугацаагаа ч дуусгаж амжилгүй олон сая хүний эсэргүүцлийн улмаас албан тушаалаасаа буусан билээ.

Эх сурвалж: AGENCE FRANCE-PRESSE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж