Н.Түвшинбаяр, Ө.Дүүрэнбаяр нар тэмцээнээ өндөрлүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.08.31-нд нийтлэгдсэн

Н.Түвшинбаяр, Ө.Дүүрэнбаяр нар тэмцээнээ өндөрлүүллээ

Н.Түвшинбаяр, Ө.Дүүрэнбаяр нар тэмцээнээ өндөрлүүллээ

НЭМЭЛТ: 14:20 ЦАГ

Жүдо бөхийн насанд хүрэгчдйн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний +100 кг-ын жингийн барилдааны шөвгийн 16-д шалгараад байсан Олимпийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Найдангийн Түвшинбаяр, өнгөрсөн жилийн дэлхийн аваргын хүрэл медальт, ОУХМ Өлзийбаярын Дүүрэнбаяр нар өрсөлдөн, ялагдал хүлээж, үзэгчдийн суудалд шилжлээ.

Н.ТҮВШИНБАЯР, Ө.ДҮҮРЭНБАЯР НАР ШӨВГИЙН 16-Д ШАЛГАРЛАА

13:57 ЦАГ 

Японы Токио хотын “Бүдокан” ордонд жүдо бөхийн ДАШТ-ий хүнд жингийн барилдаанууд болж байна. Урьдчилсан барилдаан 12:00 цагт эхэлсэн бол финалын барилдаанууд 18:00 цагт болох юм. Тус жинд барилдах бөх цөөн тул ийнхүү барилдааны цаг хойшилсон байна.

Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний +100 кг-ын жинд 41 бөх өрсөлдсөнөөс Монгол Улсын гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, Ө.Дүүрэнбаяр нар эхний тойрогтоо Австрали, Сенегал улсуудын бөхийг ялж, шөвгийн 16-д шалгарлаа.

Тус тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртэн, Дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медалийн эзэн болсон билээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж