Олон сая хүн эх оронгүй үлдэх болов

Хуучирсан мэдээ: 2019.08.31-нд нийтлэгдсэн

Олон сая хүн эх оронгүй үлдэх болов

Олон сая хүн эх оронгүй үлдэх болов

Энэтхэгийн засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн мусульман шашинт цагаачдын эсрэг арга хэмжээний улмаас дөрвөн сая орчим хүн харьяалагдах газаргүй, эх оронгүй болох аюул нүүрлэжээ. Ялангуяа Энэтхэгийн зүүн хойд хэсгийн Ассам мужид олон сая цагаач иргэн оршин суудаг байна.

Тус мужид Шинэ-Зеланд, Кувейтийн хүн амтай тэнцэх хэмжээний оршин суугчид сонгуульд саналаа өгөх, үл хөдлөх хөрөнгө эзэмших, нийгмийн халамжид хамрагдах боломжгүй амьдарч иржээ. Ассам мужийн оршин суугчид 1971 оны гуравдугаар сарын 24-ний шөнө дунд буюу Бангладеш улс Пакистанаас тусгаар тогтнолоо зарласны өмнөх өдрийг хүртэл тус мужид амьдарч байснаа батлах ёстой, эс бөгөөс Энэтхэгийн иргэншлээс хасагдах аж.

Энэтхэгийн засгийн газраас мужийн ардчилсан байдлыг өөрчилж, хинди шашинт олонхын талд үйлчилсэн хууль өнгөрсөн онд баталснаар олон гэр бүл хуваагдаж, 1000 орчим хүн хоригдож, зарим оршин суугчид амиа хорлоход хүргэжээ. Өдгөө мужийн олон сая оршин суугч Энэтхэгийн иргэншлээ алдаж, хоригдох эсвэл албадан гарах нөхцөл байдалтай нүүр тулаад байгаа аж. Үүний зэрэгцээ бичиг хэргийн алдаанаас болж зарим хинди оршин суугчид гадаадын иргэн хэмээн андуурагдаж, хоригдох зэрэг асуудал үүсчээ.

Нөгөө талд хөрш Бангладешийн засгийн газраас гэнэт олон тооны цагаач иргэдийг хүлээн авах боломжгүй гэж мэдэгджээ. Гэтэл Энэтхэгийн засгийн газраас гадаадын иргэн гэж зарласан хүмүүсийг хорих баазуудад байнга байлгаад байх боломжгүй гэж мэдэгдсэн байна. Хууль 2018 оны додугаар сард батлагдсанаас хойш шүүхэд өргөдөл гаргасан 32,9 сая хүнээс дөрвөн саяыг нь Энэтхэгийн иргэншлээс хасчээ.

Эх сурвалж: BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж