Ирэх сард 200 мянган тонн түлш нөөцөлж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2019.08.31-нд нийтлэгдсэн

Ирэх сард 200 мянган тонн түлш нөөцөлж чадах уу?

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан удаа дараа хариуцлагагүй ажилласан, нийслэлийн ажлыг гацааж буй зарим газрын дарга нарыг ажлаас нь чөлөөлөхөө мэдэгдэв. Тэрбээр өчигдөр нийслэлчүүдийн өдөр тутмын ажил амьдралтай холбоотой үйл ажиллагааг хариуцдаг нийслэлийн харьяа агентлагийн хариуцлагатай албан тушаалтнуудтай цаг үеийн асуудлаар шуурхай хуралдсан юм. Тодруулбал, Захирагчийн ажлын алба, Агаарын бохирдолтой тэмцэх газар, Авто замын хөгжлийн газраас ажлын тайлангаа товч танилцуулав.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас нийслэлийн есөн дүүргийн 284 цэгт судалгаа хийж, түлш ашиглах зөвлөмж тараажээ. Мөн ирэх есдүгээр сар гэхэд 200 мянган түлш нөөцлөх шаардлагатай байгаа ч тээвэрлэлтийн асуудал хүндрэлтэй байгааг дуулгав. Ийм хэмжээний түлш нөөцлөхөд өдөрт 5000 тонноос доошгүй түлш тээвэрлэх ёстой аж.

Энэ үеэр Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Нийслэлчүүдийн хувьд том шалгуур болсон өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, айл өрх бүрт сайжруулсан шахмал түлшийг түгээх, борлуулах, мэдээлэл зөвлөмжөөр хангах ажлыг удаа дараа хангалтгүй зохион байгуулж байгаа Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга болон хүйтний улирлаас өмнө зам, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөсөн хугацаанд хийж чадахгүй байгаа, салбарын ажилдаа хангалттай хэмжээнд хяналт тавьж ажиллаж чадахгүй байгаа Авто замын хөгжлийн газрын дарга нарыг албан үүргээ хүлээлгэж өгөх шийдвэрийг гаргаж байна.

Цаашид ажил хариуцсан албан тушаалтнууд цаг хугацаатай уралдаж хийгдэж байгаа төсөл хөтөлбөрүүдэд онцгой анхаарч, хяналтаа тавьж ажилла” гэх үүрэг өгчээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж