Улаанбаатар хотноо энэ сарын 24-нд амжилттай болж өндөрлөсөн бодибилдинг, фитнессийн мэргэжлийн эрх авдаг олон улсын тэмцээнээс "Sweetymotion" хамтлагийн дуучин Ц.Сарнай, Г.Сүндэрмаа нар алт, мөнгөн медаль хүртсэн нь олны анхаарлыг татсан.
Уг тэмцээний эрхийг Монголын Бодибилдинг, фитнессийн нэгдсэн холбооноос 20 мянган ам.доллараар авчээ. Тодруулбал, Бодибилдинг, фитнесийн олон улсын холбоо /IFBB/-ноос дэлхийн чансаатай тэмцээн зохион байгуулах эрхийг 20 мянган ам.доллараар үнэлдэг. Манай улс уг тэмцээний эрхийг авч, дөрвөн шүүгчийн бүх зардлыг даан урьж авчирчээ.
Энэхүү тэмцээн нь манай улсад анх удаа зохион байгуулагдсан юм. Дашрамд сонирхуулахад, дуучин Ц.Сарнай, Г.Сүндэрмаа нар Дэлхийн гурван удаагийн аварга, ОУХМ Г.Угалзцэцэгийн "Champ Fitness" клубэд хичээллэдэг аж.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ