Америкийн Квивлендийн байгалийн түүхийн музейтэй хамтран ажилладаг профессор Йоханнес Хайле-Сесассие Этиопын Афар мужийн Миро-Дора хэмээх газраас 3.8 сая жилийн өмнө амьдарч байсан хамгийн эртний хүмүүс болох анамын австралопитехийн бараг бүтэн гавлын яс олжээ.
Уг олдворт хийсэн судалгааны үр дүн хүн сармагчнаас үүссэн тухай шинжлэх ухааны ойлголтод эргэлзэхэд хүргэж байгаа аж. Анамын австралопитех нь Хомо Сапиенсууд үүссэн гэдэг афарын австралопитехийн өвөг дээдэс байсан гэж үздэг.
Тус олдворын нас анамын австралопитех нь афаруудын өвөг дээдэс биш гэдгийг харуулжээ. Уг гавлын яс нь 3 сая жилээс дээш настай олдворуудаас бараг бүтнээрээ хадгалагдаж үлдсэн олдвор ажээ.
Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: NATIONAL GEOGRAPHIC
Холбоотой мэдээ