Гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах, ипотекийн зээл авахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой “Түмний байр” төслийн хоёр дахь өрх шинэ байрандаа орж, түлхүүрээ гарджээ.
“Ханан шишгэд” ХХК-ийн хэрэгжүүлж буй дээрх төслийн дэмжлэгээр иргэн С.Баттулга өчигдөр шинэ орон сууцандаа оржээ. Түүний гэр бүл орон сууцтай болохын тулд өөрсдийнхөө хүчээр урьдчилгаагаа бүрдүүлэхэд таван жил шаардагдах байсан аж.
Энэ тухай иргэн С.Баттулга хэлэхдээ “Манай гэр бүл орон сууцтай болохын тулд олон жил зүтгэсэн. Түмний байр” төслийн талаарх мэдээллийг аваад, хамгийн түрүүнд бүртгүүлж байлаа. Өнөөдөр төслийн үр шимийг хүртэж буйдаа туйлын баяртай байна. Энэ төсөл ипотекийн зээл авах боломжтой ч, урьдчилгаа төлбөрөө бүрдүүлж чадахгүй байгаа өрхүүдээ дэмжих нүдээ олсон алхам юм” хэмээв.
Өнгөрсөн долдугаар сараас хэрэгжиж эхэлсэн уг төслийн нээлтийн үеэр Т.Ундармаа гэх багш бүсгүйд нэг өрөө байр бэлэглэсэн билээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ