Э.Оюунболд Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргажээ

Хуучирсан мэдээ: 2019.08.31-нд нийтлэгдсэн

Э.Оюунболд Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргажээ

Э.Оюунболд Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргажээ

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар барилдаж тав давж, шөвгөрсөн 16 бөхөөс сэргээшийн шинжилгээ авсан. Улсын аварга Э.Оюунболдоос авсан дээжид Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт 2019”-д орсон S1.1A бүлгийн Станазол, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн гидрохлортиазид, хлориазид хэмээх дөрвөн төрлийн бодис илэрснийг Үндэсний бөхийн салбар хороо мэдэгдсэн билээ.

Өнгөрсөн пүрэв гариг (2019.08.29)-т Улсын аварга Э.Оюунболд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 55.1-т зааснаар нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгэх эсэхийг долоо хоногийн хугацаанд шийдвэрлэх аж.

Аварга Э.Оюунболд нэхэмжлэлдээ сэргээш  хэрэглэсэн гэх мэдээллийг олон нийтэд тараасан, Улсын аварга цолыг хураалгах шийдвэрийг Ерөнхийлөгчид хүргүүлсэн гэх маргаан бүхий захиргааны актын биелэлтийг уг маргаан эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд түдгэлзүүлж өгөхийг хүссэн байна.

Тэрбээр өмнө нь "Наадмын өмнө ч намайг нэг биш удаа дайрч, давшлах тохиолдол байсан. Чамайг түрүүлсэн ч бай, түрүүлээгүй ч бай чамаас допингийн бодис илрүүлнэ. Тэр хүн 300 сая төгрөг бэлдчихсэн байгаа. Э.Оюунболд түрүүлэх нь тодорхой болчихлоо гэж намайг гутаан доромжиллоо. Энэ үйлдлүүд эцэс цэгтээ хүрлээ, намайг хилс хэрэгт гүтгэж байна. Би допинг хэрэглээгүй, миний шээсийг сольсон байна. Энэ бүхнийг би хууль, хяналтын байгууллагаар шалгуулмаар байна" гэж хэлж байв.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж