Роухани: Трампыг буулт хийхээс нааш уулзахгүй

Хуучирсан мэдээ: 2019.08.31-нд нийтлэгдсэн

Роухани: Трампыг буулт хийхээс нааш уулзахгүй

Роухани: Трампыг буулт хийхээс нааш уулзахгүй

АНУ-аас Тегераны эсрэг эдийн засгийн хоригоо цуцлахаас нааш уулзалт, хэлэлцээ хийхгүй гэж Ираны ерөнхийлөгч Хассан Роухани мэдэгдлээ. АНУ Ирантай байгуулсан олон улсын цөмийн хөтөлбөрийн гэрээнээс гарч, Тегераны эсрэг эдийн засгийн хоригоо сэргээснээр хоёр орны хооронд зөрчил дахин сэдэрсэн юм.

Өнгөрсөн долоо хоногийн эхээр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ираны талтай уулзалт, яриа хийх сайхан боломж удахгүй тохионо гэж мэдэгдээд байв. Гэвч Ираны талаас АНУ-ыг эдийн засгийн терроризмд буруутган, эхэлж буулт хийхийг шаардсан байна.

Үүнээс өмнө Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон "Их-7" бүлгийн уулзалтын өмнөх өдөр Ираны гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзаж ярилцсан байв. Түүнчлэн Их-7 бүлгийн уулзалтаар хэлэлцсэн гол асуудлуудын нэг нь Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээ байв.

Ираны талаас АНУ-ын эдийн засгийн хоригоо цуцалбал 2015 онд байгуулагдсан цөмийн хөтөлбөрийн гэрээний заалтуудыг дагаж мөрдөнө гэж мэдэгджээ. Цөмийн хөтөлбөрийн гэрээний дагуу Иран нь ураны нөөцөө худалдаж, уран баяжуулалтаа багасгасан юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж