“Хурд” хамтлаг хөвсгөлчүүдийг соён гэгээрүүлж явна

Хуучирсан мэдээ: 2019.08.31-нд нийтлэгдсэн

“Хурд” хамтлаг хөвсгөлчүүдийг соён гэгээрүүлж явна

“Хурд” хамтлаг хөвсгөлчүүдийг соён гэгээрүүлж явна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Хурд” хамтлагийн санаачилсан “Хайртай” соён гэгээрлийн үйл ажиллагаа Хөвсгөл аймагт эхэлжээ. Хөвсгөлчүүд тус хамтлагийнхныг Алунгоо хатан эхийн эв эеийн бэлгэдэл болсон таван сумаа барин угтсан байна.

Энэ үеэр “Хурд” хамтлагийн ахлагч Д.Ганбаяр “Хөвсгөлчүүд үнэхээр их сэтгэл гаргаж, халуун дотноор угтлаа. Энэ сайхан нутагт ирсэн цагаас эхлэн сэтгэл огшиж байна. Бид  урлаг, дуу хөгжмөөр дамжуулан нийгэмд хайрыг түгээх, соён гэгээрүүлэх зорилготой явна" хэмээн хэлжээ.

Аяны хүрээнд тус хамтлагийнхан хууль хяналтын байгууллагын албан хаагчдад "Эр хүний ноён нуруу" сэдэвт уулзалт ярилцлага, "Хүүхэд хүмүүжүүлэх монгол ухаан" сэдвээр илтгэл, лекц зохион байгуулсан байна. Өнөөдөр өсвөр насны хөвгүүдтэй уулзалт зохион байгуулж, Хотгойдын баатар Чингүнжавын талбайд “Хайртай” тоглолтоо хөвсгөлчүүдэд хүргэх аж.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж