АНУ Хятадаас нэг их наяд долларын өр нэхэхээр судалж байна | News.MN

АНУ Хятадаас нэг их наяд долларын өр нэхэхээр судалж байна

АНУ Хятадаас нэг их наяд долларын өр нэхэхээр судалж байна

АНУ Хятадаас нэг их наяд долларын өр нэхэхээр судалж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын дундуур Пенсильван мужид дэмжигчидтэйгээ уулзах үеэрээ “Хятад улс олон жилийн турш Дэлхийн худалдааны байгууллагыг АНУ-ын эсрэг, өөрсдийн ашиг сонирхлын төлөө ашиглаж ирлээ. Тэд биднийг тэнэг гэж боддог бололтой. Бид Дэлхийн худалдааны байгууллагад бараг бүх маргаанд ялагдаж байсан ч одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн. АНУ шаардлагатай бол Дэлхийн худалдааны байгууллагаас гарч болох юм” хэмээн мэдэгдсэн билээ.

Сүүлийн үед өрнөж буй энэ мэт үйл явдлуудаас харахад хоёр орны худалдааны “дайн” улам гүнзгийрч буй бололтой.

АНУ-ын Засаг захиргаа Хятадын эрх баригчдаас Хятад улсад хаант засаглал тогтож байх үед бонд гаргах замаар тавьсан өрөө төлөхийг шаардахаар судалж эхэлсэн талаар “Bloomberg” агентлаг мэдээлэв. БНХАУ тунхаглагдсаны дараа Хятадын шинэ эрх баригчид дээрх өрийг төлөхөөс татгалзжээ.

Өдгөө АНУ-д Хятад улсад хаант засаглал тогтож байх үеийн хугацаа нь дууссан бондын хэдэн мянган эзэмшигч амьдарч байгаа бөгөөд Америкийн төрийн тэргүүн Дональд Трамп, Сангийн сайд Стивен Мнучин, Худалдааны сайд Уилбур Росс нар тэдэнтэй уулзсан байна.

Уулзалтын үеэр Хятад улсад хаант засаглал тогтож байх үеийн өрийг нэхэх санааг Америк, Хятадын худалдааны маргааны гол сэдвүүдийн нэг болгон ашиглахыг үнэт цаас эзэмшигчид санал болгожээ. Бонд эзэмшигчдийн санг үүсгэн байгуулагчийн тооцоолсноор, Хятад улсын төлөх ёстой өрийн хэмжээ нэг их наяд ам.доллар аж.

АНУ-ын Сангийн яамны эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын бондын асуудлыг судалсан ч АНУ-ын Засгийн газар эдгээр үнэт цаасыг худалдах асуудлаар цаашид Хятад улстай ойлголцох боломжгүй бололтой. АНУ-ын Худалдааны яамны төлөөлөгчид энэ талаарх мэдээлэлд тайлбар өгөхөөс татгалзжээ. Хятадын эрх баригчдын хувьд АНУ-ын Засаг захиргаанд тавьсан энэхүү саналын талаар мэдэж байгаа хэдий ч хуучин өр төлбөр нэхэх шаардлагагүй гэж үзэж буй аж.

АНУ-ын төрийн тэргүүн наймдугаар сарын 1-нд Хятадын эрх баригчид Америкийн хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний худалдан авалтын хэмжээг нэмэгдүүлнэ гэсэн амлалтаа биелүүлээгүйтэй холбоотойгоор Хятадын 300 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд ирэх есдүгээр сарын 1-нээс 10 хувийн шинэ татвар ногдуулах шийдвэр гаргаснаа мэдэгдсэн.

Америкийн худалдааны төлөөлөгчийн газраас наймдугаар сарын дундуур гар утас, зөөврийн компьютер, тодорхой төрлийн тоглоом гэх мэт Хятадын бараа бүтээгдэхүүнд нэмэлтээр тогтоосон 10 хувийн татварыг 12 дугаар сарын 15 хүртэл хойшлуулж буйгаа мэдэгдсэн юм.

Биенес эрхлэгчид Вашингтон нийт 300 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнээс ирэх есдүгээр сарын 1-нээс эхлэн 10 хувийн татвар нэмж авах шийдвэр нь Америкийн компаниуд, худалдан авагчдад ноцтой нөлөөлнө гэж эсэргүүцжээ.

Хятадын эрх баригчид наймдугаар сарын 23-ны өдөр АНУ-ын авсан алхмын хариуд есдүгээр сарын 1, 12 дугаар сарын 15-наас тус улсын 75 тэрбум ам.долларын импортын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварыг 10 болон 5 хувиар нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн бөгөөд Трамп ч импортын татварыг 10-15 хүртэл хувиар нэмэгдүүлэхээ илэрхийлсэн билээ.

Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: ВВС, BLOOMBERG

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Paвcaл 2019-08-31 174.216.23.133

Хэрэв та нар АНУ-д xятaд хүнтэй тааралдаад асуухад кантончууд монголыг өөрийнхөө өмч гэж өөдөөс маргадаг, мандаринчууд ар монгол бол тусгаар улс гэж зөвшөөрдөг. Тэгэхээр Тайваныг, Гонконгийг, Xятaдын өмнөд хэсгийг гамшиг дайраг.

Avatar

Paвcaл 2019-08-31 174.216.23.133

Тэр улсын чинь залгамжлагч нь Republuc of China буюу одоогийн Тайван шүү дээ. БНХАУ бол People's Republic of China. 1961 онд БНМАУ НҮБ-д гишүүнээр элсэхэд санал хуралтад АЗ-ийн 10 улсаас 8 дэмжиж, 1 улс буюу Republic of China татгалзаж, 1 улс буюу АНУ түтгэлзэж байсан. Одоогийн БНХАУ бол Орос-Xятaдын харьцаа муудсаны дараа 1971 оноос л НҮБ-ийн АЗ-д Тайваны оронд суух болсон. Чан Кай Ши ялагдахдаа бүх үнэт зүйл, өв соёлыг нь зөөж Формоса арал руу явсан.

Avatar

зочин 2019-08-31 202.126.89.39

хятад улс манж гүрний өрийг төлөхгүй бяданд хамаагүй гэвэл шинжан уйгуур, өвөр монгол ,төвдийн автномит улсууд болон уугуул манж нутаг ч хятад улсд хамаагүй .

Avatar

хэхэ 2019-08-31 66.181.191.105

Зүйтэй үгүй бол хятад сөнө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж