Ургацын болц хойшилж, чийг өндөртэй үр тариа хураан авна

Хуучирсан мэдээ: 2019.08.31-нд нийтлэгдсэн

Ургацын болц хойшилж, чийг өндөртэй үр тариа хураан авна

Ургацын болц хойшилж, чийг өндөртэй үр тариа хураан авна

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны урьдчилсан балансаар улсын хэмжээнд 420.0 мянган тонн ургац хураан авна гэсэн тооцоо гаргажээ. Гэвч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж ургацын болц хойшилж, ногоон ихтэй, чийг өндөртэй үр тариа хураан авах төлөвтэй байгаа тул энэ тоо өөрчлөгдөж магадгүй юм байна. Нийт хураах талбайн 60 шахам хувь нь сүүн болцын төгсгөлд байгаа бол 40 хувь нь аарцан болцын эхний үед байгаа ажээ.

Энэ онд  улсын хэмжээнд  364.8 мянган га-д үр тариа, үүнээс 340.1  мянган га-д улаан буудай, 14.8 мянган га-д төмс, 8.0 мянган га-д хүнсний ногоо, 82.4 мянган га-д тосны, 42.0 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 512.0 мянган га-д тариалалт хийсэн байна. Энэ жилийн хувьд тавдугаар сард хүйтэн сэрүүн, хүчтэй салхи шуургатай байсан нь хаврын тариалалтын явц болон чийгийн хадгалалт, таримлын соёололтод  сөргөөр нөлөөлсний зэрэгцээ  6 дугаар сар бүхэлдээ хуурай халуун, олон хоног үргэлжилсэн нарны хэт халалт явагдаж, улмаар зуны бороо 6 дугаар сарын 25-наас зарим бүс нутгуудад 07 дугаар сарын 04-нөөс орж эхэлсэн нь буудайн өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлж бутлалт буурах нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Цаг агаарын урьдчилсан төлвөөр есдүгээр сарын эхээр цас орох магадлалтай байгаа юм. Тиймээс ургацыг хаягдалгүй хураах асуудлаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ХХААХҮЯ-ны харьяа ТЭДС, ОБЕГ-ын харьяа УНХТГ, Монголын тариаланчдын үндэсний холбооноос өчигдөр /2019.08.30/ хамтарсан уулзалт хийжээ. Хурлаар мэргэжлийн хяналтын байгууллагаас ирэх жил тариалах үрийг хамгийн түрүүнд нөөцлөхийг холбогдох байгууллагуудад санал болгож, тариалан эрхлэлтийг дэмжих сангаас хүнсний улаан буудай хүлээн авах түр журам гаргахаар болсон байна. Учир нь аж ахуйн нэгжүүд сайн чанарын улаан буудайгаа гурилын үйлдвэрүүдэд тушаасны дараа тариалах үрээ нөөцөлж эхэлдэг аж.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж