БНХАУ-ын дарга Ши Жиньпиний ядуурлыг бууруулсан туршлагаас суралцана | News.MN

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний ядуурлыг бууруулсан туршлагаас суралцана

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний ядуурлыг бууруулсан туршлагаас суралцана

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний ядуурлыг бууруулсан туршлагаас суралцана

Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож буй. Энэхүү тэмдэглэлт арга хэмжээний хүрээнд хоёр орны хооронд соёл, хүмүүнлэгийн олон ажил зохион байгуулж байгаа юм. Түүний нэг чухал хэсэг нь БНХАУ-ын дарга Ши Жиньпиний “Төр улсыг засах тухай” номын I боть, “Ядуурлаас ангижруулахуй” ном анх удаа монгол хэлээр хэвлэгдэн уншигчдын гарт хүрлээ.

Эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд хоёрт эрэмблэгддэг БНХАУ нь өдгөө 1.3 тэрбум хүн амтай. Тус улсын дарга Ши Жиньпин 2012-2018 онд 84 сая тариачныг ядуурлаас ангижруулж чаджээ. Түүний  улс орныхоо эдийн засгийг сэргээхэд барьсан бодлого, ядуурлыг бууруулж чадсан арга туршлагуудыг эдгээр номд өгүүлсэн байна.  Дээрх хоёр бүтээл нь мөн Англи, Франц, Герман, ОХУ, Араб, Испани, Япон зэрэг дэлхийн олон хэлд орчуулагджээ.

Эл номын нээлт, эрдэм шинжилгээний хурал  өнөөдөр /2019.08.30/ Гадаад харилцааны яаманд болсон юм. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсаас Шадар сайд Ө.Энхтүвшин, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар болон бусад холбогдох албаны хүмүүс болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, БНХАУ-ын ХКН-ын Төв хорооны суртал ухуулгын газрын дэд дарга Жиан Шиэн Гуо, БНХАУ-ын Гадаад хэлийн ном хэвлэн түгээх газрын дэд дарга Лү Цайрун нарын төлөөлөгчид оролцлоо.

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний “Төр улсыг засах тухай” номын I боть, “Ядуурлаас ангижруулахуй” номыг монгол хэлээр эмхэтгэн гаргахад хоёр орны 22 эрдэмтэн судалгаа шинжилгээний ажилд хамтран ажиллаж, Монгол хэлээр орчуулах, хянан тохиолдуулахад хоёр сар гаруйн хугацааг зарцуулжээ. Эдгээр ном нь цаг үеэ олсон хийгээд Монгол Улсын эдийн засгийн хөгжил, ядуурлыг бууруулахад томоохон гарын авлага болж буйг албаны хүмүүс онцоллоо.

БНХАУ-ЫН ДАРГА ШИ ЖИНЬПИНИЙ БҮТЭЭЛҮҮД САЛБАР  БҮРИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ШИРЭЭНИЙ НОМ БОЛНО 

Монгол Улсын Шадар сайд Ө.ЭНХТҮВШИН:  

-Монгол Улс БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн тохиож байна. Энэ түүхэн хугацаанд манай хоёр орны харилцаа олон шалгуурыг даван туулж өнөөгийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны түвшинд хүрсэнд бид сэтгэл хангуулан байгааг илэрхийлье. Түүхт ойг хоёр талаас жилийн турш хамтран тэмдэглэхээр тохиролцож улс төр, эдийн засаг, хүмүүнлэг, орон нутгийн чиглэлээр олон арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпиний хоёр бүтээл нь улс төр, соёл, түүх, бизнес, нийгэм бүх шатны анхааралд хүрч төр нийгмийн зүтгэлтнүүд салбар бүрийн мэргэжилтэн үзэж судлах ширээний ном болсон байна. Уг бүтээлд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн 2050 онд БНХАУ байгуулагдсаны 100 жилийн босгон дээр Хятадын онцлогтой хөгжингүй социализмыг цогцлоон байгуулна гэсэн зорилтот хүрэхийн төлөө тус улсаас баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл орсонд уншигч олны анхаарал татсан сэдэв гэдэгт эргэлзэхгүй байна.

Хоёр орны найрамдалт харилцаа  нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш харилцан ашигтай байх, энх тайвнаар зэрэгцэн орших, эдийн засгийн хөгжлийн тус тусын замыг харилцан хүндэтгэх зарчмын үндсэн дээр амжилттай хөгжиж байна.

БНХАУ-ЫН ДАРГА ШИ ЖИНЬПИНИЙ НОМЫГ НАРИЙВЧЛАН СУДАЛНА

Гадаад харилцааны сайд Д.ЦОГТБААТАР:

-Монгол Улс БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн тэгш ой тохиож буй. Тэмдэглэлт ойн хүрээнд улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн олон арга хэмжээг зохион байгуулж байна. Түүн дотроос номын арга хэмжээ их чухал. Ер нь хөрш орнуудын бодлого орон зай, цаг хугацааг дагаад хаашаа хэрхэн өөрчлөгдөж буйг мэдэхийн тулд хамгийн гол шийдвэр гаргагчийн бичиж буй номуудыг олж уншиж, судлах нь зүй юм. Бодлого гаргана гэдэг ном, судалгаан дээр тулгуурлаж гаргадаг. Тэрхүү судалгааг хийхийн тулд тухайн улсын  бодлого гаргагчдын тархинаас ундарч буй мэдээлэл туршлагыг бичсэн номыг уншиж, судалж байж арга барил, туршлагаас нь судлах боломж бүрдэнэ. Жишээ нь, би дипломат хүн. Хөрш орнуудын гол шийдвэр гаргагчдын номуудыг ажил мэргэжлийн дагуу уншиж, мэдэж байх ёстой юм. Иймд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний бичсэн “Төр улсыг засах тухай” номын I боть, “Ядуурлаас ангижруулахуй” ном монгол хэлээр хэвлэгдэн гарч буйд баяртай байна. Цаашид манай яам эдгээр ном дээр нарийвчлан ажиллаж, судалгаа хийнэ.

ЯДУУРЛЫГ БУУРУУЛСАН ХЯТАДЫН ТУРШЛАГЫГ МОНГОЛД ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ

Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Г.БАТСҮХ: 

– БНХАУ-ын дарга Ши Жиньпиний бичсэн хоёр бүтээл монгол хэлээр анх удаа хэвлэгдэн уншигчдын гарт хүрч буй нь цаг үеэ олсон чухал ач холбогдолтой. Учир нь манай улс сүүлийн 20  жил хөгжил дэвшлийн амаргүй замыг туулж яваа. Үүнээс тулгамдаж буй томоохон асуудлын нэг нь ядуурал. Нийгмийн хэмжээнд яригдаж буй ядуурлыг бууруулахад олон улс орнуудаас тусламж дэмжлэгийг олон жилийн турш авч ирсэн. Энэ хүрээнд маш их төсөл хөтөлбөр хэрэгжиж буй ч өнөөдөр ядуурлын түвшин буурахгүй байгаа нь эдийн засагчид, онолын судлаачид, гаднын судлаачдын судалгааны дүнгээр тодорхой харагддаг. Хөрш улс хэрхэн олон сая ядуу тариачдыг ядуурлаас ангижруулсан бэ гэдэг асуултын хариултад онол практиктикийн талаас хариулсан байгаа юм. Тиймээс БНХАУ-ын дарга Ши Жиньпиний “Төр улсыг засах тухай” номын I боть, “Ядуурлаас ангижруулахуй” ном нь танин мэдэхүйн ач холбогдолтой юм.  Өнөөдөр нээлтээ хийж буй БНХАУ-ын дарга Ши Жиньпиний бичсэн хоёр бүтээл  Монголд ядуурлыг бууруулахад ашиглах онол практикийн туршлагыг танин мэдэхэд хэрэг болно гэж бодож байна.

ШИ ЖИНПИНЬ ДАРГЫН БҮТЭЭЛҮҮД ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГЫГ  СУДЛАХ ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛТОЙ 

БНХАУ-ын ХКН-ын Төв хорооны суртал ухуулгын газрын дэд дарга Жиан Шиэн Гуо: 

-Улаанбаатар хотод ирж та бүхэнтэй хамт БНХАУ-ын дарга Ши Жиньпиний “Төр улсыг засах тухай” номын I боть, “Ядуурлаас ангижруулахуй” монгол хэвлэлийн номын нээлт, Монгол-Хятадын засаглалын тухай эрдэм шинжилгээний хуралд оролцож буйд сэтгэгдэл өндөр байна. Ши-Жиньпин дарга 2013 онд БНХАУ-ын удирдлагаар томилогдсоноос хойш ард түмнийг удирдан жолоодохдоо хуримтлуулсан мэдлэг, гаргасан шийдвэр, туршлагадаа тулгуурлан гаргасан шийдвэр илтгэл өгүүллүүдээ эдгээр номдоо оруулсан. Эдгээр бүтээлүүд нь БНХАУ-ын төрийн бодлого, орчин үеийн хөгжлийн тулгуур, эдийн засгийн бодлогыг судлах чухал ач холбогдолтой юм гэлээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-30 202.179.25.254

Туршлага судлаад яахав аа. Эхлээд төрөөс мөнгө хулгай хийхээ больчих. Тэгээд үр дүн нь гараад ирнэ. Хулгай хийгээгүй хүний номыг уншаад хулгай хийхээ болих гэж байгаа юм уу? Эсвэл улам сайн хулгайч гэж байгаа вм болов уу?

Avatar

Зочин 2019-08-30 64.119.19.209

Суралцах юу байдгийн, авилгачдыг цаазаар авч завшсан хөрөнгүүдийг улсад буцааж татах хэрэгтэй, шүүхээ шудрага болго. Ингээд л болоо биз дээ.

Avatar

Baska 2019-08-30 66.181.185.128

Номын тухайд эсрэг сэтгэгдэл бичих шаардлагагүй. Аливаа асуудлыг олон талаас харж сурах хэрэгтэй. Хэрэгтэй хүмүүс нь уг номноос авах юмаа авна.Манай улсад үйлдвэрлэлийг биш намыг чухалчилж нам тойрсон хулгайчид ууж идэж байгаад л хэргийн гол учир байна.

Avatar

Зочин 2019-08-30 122.201.24.13

Хулгай хийхээ болиод бүгдэд ижил өрсөлдөх боломж олговол энэ улс дороо хөгжинө. Энэ улсын хорт хавдар бол улстөрийн намууд, тэднийг дэмждэг хялбар аргаар амьдрах гэсэн иргэдийн дэмжлэг шүү

Avatar

Зочин 2019-08-30 112.72.11.113

Бидний чадахгүй ганц юм энэ. Тэгэж шившгээ нэгээр нэмээд юүхэв. Мѳрѳѳрѳѳ л ждүдэж яв. Хятадын туршлагыг амьдрал дээр хэрэгжүүлэхийн тулд эхлээд бид тэнгэр заяанаасаа татгалзах хэрэгтэй болно. Тийм монгол хүн олдох уу? Дээрээс нь хятад туршлагыг нэвтрүүлэхийн тулд бидэнд хүчтэй, үйлдвэрлэгч эдийн засаг хэрэгтэй. Гэвч бидэнд иймэрхүү юм бий билүү? Байгаа юмныхаа учрыг олж чадаагүй байж бусдыг дуурайж шившгээ тарихаа больё. Цэрэг арми гэх юмгүй байж оростой нийлж хээрийн сургууль хийнэ. Тѳсвѳѳ аята

Avatar

Зочин 2019-08-30 112.72.11.113

йхан, алдагдалгүй баталж чадахгүй байж хятадын туршлага нэвтрүүлэх гэнэ. Нүүдэлчин зэрлэг соёлоо халаагүй байж хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм ярина. Бидэнд суурь үндэс нь тѳлѳвшѳѳгүй байхад бид юу хийж чадах вэ? Зүгээр л жишээ авъя. Манайд ждүг дэмжихдээ нэг нѳхѳрт мѳнгѳ ѳгѳѳд бүх эрсдлээ ѳѳрѳѳ үүр гэдэг. Тэр нѳхѳр нь сайдын дүү байж таардаг. Сайдын дүү юу гэж ногоо тариад эсвэл утас ээрээд сууж байх вэ? Менежментийн наад захын мэдлэггүй гар тэрбумаар мѳнгѳ зээлээд банк бусаар л хэдэн тѳгрѳг

Avatar

Зочин 2019-08-30 112.72.11.113

эргэлдүүлж бүр чадахгүй бол зээлээ найдваргүй болгуулж хаалгахаас ѳѳр гарц байхгүй. Бас болоогүй нѳгѳѳ мѳнгѳѳрѳѳ зайсанд байр авч ланьд крүйзер авахаа мартахгүй. Харин хятадад яадаг вэ? Мѳнгѳ ѳгѳхгүй. Нэг ядарсан нѳхѳрт газар ѳгѳѳд түүн дээрээ амьдрах ба жимс ногооны үр үнэгүй олгоно. Тэр нѳхрийг сургалтанд суулгаж мэдлэг эзэмшүүлж дадлагажуулна. Ингээд кивиг нь тариулна даа. Хашир зунжин хѳдѳлмѳрлѳж кивигээ хурааж авмагц улс түүнийг нь зах зээлийн үнээр худалдаад авчихна. Ингээд бүтээгдэхүүн бэ

Avatar

Зочин 2019-08-30 112.72.11.113

лэн болж нѳгѳѳ ядруу гар маань мѳнгѳжинѳ. Манай тэрбум тэрбумаар жаалдагаас арай ѳѳр байгаа биз дээ? Механизм нь ѳѳр. Тухайн хүн мѳнгѳѳ ѳѳрѳѳ олж байгаа бѳгѳѳд тѳр засаг нь зах зээлийнх нь баталгаа болчихно. Харин үүнийг тусламжаар алдагдлаа нѳхдѳг ядуу монголд нэвтрүүлж болохгүй. Тэр чинь хүчирхэг хятад гүрэн шүү дээ, үхэрнүүд ээ. Тэр чигээрээ зах зээл. Тэр гарын тарьсан киви ногооноороо байсан ч түүнийг шингээх нүх олдоно. Яагаад гэвэл үйлдвэрлэл ба гадаад харилцааны суурь нь хүчирхэг. Манайд

Avatar

Зочин 2019-08-30 112.72.11.113

бол ѳѳр. Монгол хүн ямар ч зүйлийн дотоод зүй тогтлыг эвдэж ѳѳртѳѳ ашигтайгаар түүниг зольж чаддаг. Манайд хятадын туршлага нэг иймэрхүү юм болно. Нѳгѳѳ сайдын дүү Давхарбаяр чинь киви тарих тѳслийг хүчээр авна. Ингээд нэг ч үр тарихгүй. Тѳсѳл дуусах болмогц шууд эрээн гараад киви дарж авчирна. Тэгээд нѳгѳѳ ялзарсан ногоогоо тѳрд ѳндѳр үнээр шахна. Нѳгѳѳ тѳр нь мѳнгийг нь тѳлѳхѳѳс гадна кивиг хогийн цэг дээр устгалд оруулах зардлыг бас гаргана. Яг ингэнэ. Энд ядуурал буурах боломж байна уу?

0 0
Avatar

Зочин 2019-08-30 112.72.11.109

Зарчим нь хэнд юу хүртэж байна вэ гэдэг нь биш хэн чадалтай нь юуг авч байна вэ гэдэг зарчим үйлчилдэг учраас манайд юм бүхэн дампуурч байгаа юм. Үнэндээ бол дампууруулж байгаа юм. Ийм л байна даа.

1 0
Avatar

Зочин 2019-08-30 66.181.176.247

Хараад байхад энэ х ятадуудын санааг сурах хэрэгтэй юм шиг байна даа . Энэ улс үнэхээр өөрчлөгдөж байгаа нь нүдэн дээр илт байгаа шүү Харин оросууд бол зогсчихсон бүүр байгаагаасаа ухарсан шүү

Avatar

х***а жонхуу 2019-08-30 179.43.134.154

Баттулга ерөнхийлөгч болоод хятадууд баасны ялаа шиг элбэгшлээ шүү бузар үнэхий хятадын баас

Avatar

Зочин 2019-08-30 202.179.25.170

БИ ЭНЭ ХҮНИЙГ МУУ ГЭХГҮЙ ӨНӨӨ ҮЕД ХЯТАДЫГ САЙН Л УДИРДАЖ БАЙГАА ГЭЖ БОДДОГ ТЭГЖ САНАГДДАГ. ТЭРНЭЭС ИЛҮҮ БОДИТООР ХАРСАН Ч БИШ. ГЭХДЭЭ НЭГ ЮМ ХЭЛЭХЭД НАМАЙГ СИ ( СИ Ч ЮМ УУ ШИ Ч ЮМ УУ АЛЬ НЬ ЗӨВ ЮМ БҮҮ МЭД )ДАРГЫГ МЭДДЭГ БОЛОХООС ӨМНӨ ХЯТАД ХӨГЖӨӨД СҮЙД МАЙД БОЛЖИЙНО ГЭЭЛ ЦУУРААЛ ТАСАРЖИЙНӨӨ ГЭЭЛ ДЭЛХИЙ ТЭР ЧИГЭЭРЭЭ Л ЭНЭ УЛС РУУ ХОШУУРЧ ШҮЛСЭЭ ГООЖУУЛЖ БАЙСАН. ЯАХАВ БАЯН УЛС УЛАМ Л БАЯН БОЛСОН БАЙХ Л ДАА. МАНЬД БОЛ ЯЛГААГҮЙ БАЯНААРАА Л БАЙГААД БАЙГАА ЮМ ШИГ САНАГДДИЙН ШД.

Avatar

Зочин 2019-08-30 202.9.44.140

Oligarxi xylgaich lyibarchda Tsaazlaxgvi yu da??!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

kub 2019-08-30 66.181.188.220

nuguu orosuudyg uzdeggui khumuus chimeegui l lharaad bsij baigaa baikhdaa

Avatar

Зочин 2019-08-30 49.0.212.156

Заавал орос, эсвэл хятадыг шүтэж, пялдаганаж худлаа долдойдож амьдрах албатай юм уу, монголоороо оршиж болдоггүй хорвоо юмуу

Avatar

зочин 2019-08-30 182.160.33.2

монголоороо л баймаар байна шд, гол нь тэнцвэртэй байх хэрэгтэй шд, тэгэхгүй нэг рүү нь дайраад нөгөөхийг нь магтаад л байгаа шд, путлер, архичид, мояа гээд л дайраад байгаа биз дээ, эдгээр чинь хятадтай биш оростой л холбоотой байгаа биз дээ, далайн чанадын АНУ хүн алахад магтаад, орос сирид үйл ажиллагаа явуулахад бараг л чөтгөр болж байгаа биз дээ, аль нэг талын барихгүй байх л хэрэгтэй шдээ

Avatar

Bold o 2019-08-30 121.163.70.184

Kommunizmd ergeed orj bgaa yum uu .kommunist Si pi dargiin nomiig bugdeeree zaaval unshih bokj bn uu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж