Ахмад дайчин Б.Аюурзана гуай энэ жил 105 насыг зооглож байна | News.MN

Ахмад дайчин Б.Аюурзана гуай энэ жил 105 насыг зооглож байна

Хуучирсан мэдээ: 2019.08.30-нд нийтлэгдсэн

Ахмад дайчин Б.Аюурзана гуай энэ жил 105 насыг зооглож байна

Ахмад дайчин Б.Аюурзана гуай энэ жил 105 насыг зооглож байна

1939 оны Халхын голын дайн, 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан эх орны зоригт хөвгүүдээс энх тунх амьдарч байгаа цөөхөн хүн бий. Тэдний нэг бол Б.Аюурзана гуай юм. Энэ жил тэрээр 105 насыг зооглож байна.

Цэрэгт татагдах хүртлээ тэрээр мал маллаж жин тээдэг байлаа. Ингээд 1937 онд 22 насандаа цэргийн албанд татагдсан байна. 1945 оны чөлөөлөх дайнд тэдний гэр бүлийн 7 хүн оролцож байжээ.
1939 оны Халхын голын болон 1945 Эх орноо чөлөөлөх дайнуудад оролцон эх орноо хамгаалах үйлсэд оруулсан түүний гавьяаг төр засаг өндрөөр үнэлэн цэргийн гавьяаны улаан тугийн одон, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Монгол зөвлөлтийн Бид ялав медалиудаараа шагнасан байна.

Тэрбээр улсад тасралтгүй 50 гаруй жил ажиллаж эх орон, газар шорооныхоо төлөө халуун амиа үл хайрлан сум сөрж явсан цэрэг байв. 1937-1949 он хүртэл цэргийн алба хааж Тамсагийн 8-р дивизэд бага дарга, жагсаалын дарга, хуягтын жолооч, заставын дарга зэрэг алба хашиж эх орноо чөлөөлөх дайнд оролцож ахлах дэслэгч цолтой армиас халагдаж төрсөн нутагтаа ирсэн байна.

Мөн 1916 онд Дөрвөд Далай Хан аймгийн Эрдэнэ гүний хошуу одоогийн Увс аймгийн Зүүнговь сумын нутагт малчин ард Бүрэнгийн дөрөвдүгээр хүү болон мэндэлжээ. Бага насандаа авга ах Биньеэгийнд үрчлэгдсэн бөгөөд 18 насандаа Т.Багуушинтай 70 ханилан сууж 8 хүүхэд төрүүлж өсгөсөн байна. Өдгөө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд энх тунх амьдарч байна. Та бүхэндээ Халх голын 80 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Эх сурвалж: Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-30 202.126.88.219

Buural ajaa ene yavaa nasandaa huraasan buyanaa ene yavaa nasandaa edeljee. Sain saihan buhniig husie!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж