Хан-Уул дүүргийн сургуулиуд хоёр ээлжээр хичээллэнэ

Хуучирсан мэдээ: 2019.08.30-нд нийтлэгдсэн

Хан-Уул дүүргийн сургуулиуд хоёр ээлжээр хичээллэнэ

Хан-Уул дүүрэгт хүн амын төвлөрөл нэмэгдэж буйтай холбоотойгоор улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийг өргөтгөх, шинээр барилгын бүтээн байгуулалт ид өрнөж байна. 2019-2020 онд нийт 1280 суудлын хүчин чадалтай 3 сургуулийн өргөтгөл /52, Буянт-Ухаа цогцолбор сургууль, 114/ ашиглалтанд орох бөгөөд дүүргийн хэмжээнд 3 ээлжээр хичээллэж байсан сургуулиуд 2 ээлжээр хичээллэх боломжтой болсон байна.

Мөн 2019-2020 оны хичээлийн жилд нийт 740 ортой 2 цэцэрлэгийн барилга / 4 дүгээр клиник сувилал, 28 дугаар цэцэрлэг/, 3 цэцэрлэгийн өргөтгөл /49, 53, 73 дугаар цэцэрлэг/ тус тус ашиглалтад орох юм байна. Ийнхүү шинэ хичээлийн жилд Хан-Уул дүүргийн сургуулиуд хоёр ээлжээр хичээллэж эхэлнэ.

Эх сурвалж: ХУД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж