Үндэстэн дамнасан корпорациуд давхар татвар төлөхөөс зайлсхийж, орлогоо хилийн чанадад шилжүүлэх тохиолдол түгээмэл байдаг билээ.
Тэгвэл дэлхийн хамгийн том цахим сүлжээ “Facebook” компанийн Япон дахь салбарыг татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор орлогоо хэсэгчлэн нуун дарагдуулж байна гэж Токиогийн татварын газар сэжиглэж байгаа аж.
“Facebook” компанийн Япон дахь салбар нь 2017- 2019 оны хугацаанд зар сурталчилгаанаас олсон 500 сая иен буюу 4,7 сая ам.долларыг орлогын албан татварын хувь хэмжээ харьцангуй бага байдаг Ирланд дахь салбарын данс руу явуулжээ. Харин Японд орлогын алан татварын хэмжээ 30 хувиас дээш байдаг юм байна.
Эх сурвалж: Kyodo
Холбоотой мэдээ