Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа өнөөдөр КОЙКА-гийн Солонгос дахь төв офисоос ирсэн өргөн бүрэлдэхүүнтэй багийг хүлээн авч уулзлаа. Уулзалтанд Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кэйнг, Койкагийн Солонгос дахь төв оффисоос хүрэлцэн ирсэн төлөөлөгчид, иргэний нийгэм болон иргэдийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.
Уг баг нь КОЙКА-гийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн Инкубатор төв төслийг үнэлэх ажлыг хийхээр ирсэн юм. Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа КОЙКА-гийн дэмжлэгтэйгээр олон төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байна. Цаашид хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдэд нийслэлийн удирдлагууд бүх талаар дэмжиж ажиллана гэдгээ онцолж хэлсэн юм.
Үнэлгээний баг эцсийн дүгнэлт хараахан гараагүй байгаа гэдгийг хэлсэн юм. Түүнчлэн энэ төслийг хэрэгжүүлэхэд түншилж оролцсон Азийн сангийн үйл ажиллагаанд ямар дүн тавих, нийслэлийн эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих ямар бодлого хөтөлбөр хэрэгжиж байгаа, төслийг хэрэгжүүлэхэд ямар бэрхшээл тулгарч, туршлага хуримтлуулсан цаашид юуг анхаарах хэрэгтэй байгаа зэргийг лавлан асууж, хариулт авлаа.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс