Аварга Э.Оюунболдын цол хураах саналыг даваа гаригт хүргүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.08.30-нд нийтлэгдсэн

Аварга Э.Оюунболдын цол хураах саналыг даваа гаригт хүргүүлнэ

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын албан хэрэгцээнд зориулан 1.6 тэрбум төгрөгийн үнийн дүнд хамаарах 29 автомашин худалдан авсан талаарх мэдээллийг дөнгөж сая сэтгүүлчдэд хийлээ. Уг авто машиныг худалдан авахдаа Сангийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас зөвшөөрөл авсан, тендер зарласан.  Хууль зөрчсөн зүйл байхгүй. Мафын сүлжээнийхэнтэй холбогдсон хүмүүсээс автомашин худалдан авсан гэх мэдээлэл няцаагдсан гэлээ.

Мөн өнөөдөр Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хорооны хуралдаан болж, сэргээш хэрэглэсэн бөхтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн байна. Энэ талаар тэрбээр “Үндэсний бөхийн салбар хороо хуралдсан. Үндэсний их баяр наадамд тав буюу түүнээс дээш давсан 16 бөхөөс сэргээшийн шинжилгээ авдаг. Хоёр бөхөөс допинг илэрсэн. Хоёр бөхөд ажлын 10 хоногт багтаан В сорьцыг шинжлүүлэх хүсэлт гаргаж болно гэсэн. Нэг нь буюу Э.Оюунболд хүсэлт гаргаагүй, тийм учраас нэрийг нь ил тод зарлах боломж бүрдсэн. Тэр дагуу намайг орон нутагт ажиллаж байх үеэр Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооноос нэрийг нь зарласан байна билээ. Нэгэнт 10 хоногт “Б” сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлтээ гаргаагүй учраас хуулийнхаа хүрээнд нэрийг зарлах учиртай. Одоо бол дараагийн шатанд салбар хороо өөрийнхөө төвшинд шийдвэр гаргаад төв хороондоо уламжилна. Допинг хэрэглэсэн нь олон улсын итгэмжлэгдсэн хороогоор тогтоогдсон нөхцөлд барилдах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах, давсан давааг нь хүчингүй болгох, учраа таараад барилдаад унасан бөхөд нь цол чимгийг нэмж олгох,  сэргээш хэрэглэсэн бөхийн цол чимгийг нь хураах саналыг Үндэсний бөхийн салбар хороо Баяр наадмыг зохион байгуулах үндэсний хороондоо хүргүүлэх учиртай.  Эл саналаа ирэх долоо хоногийн даваа гаригт хүргүүлнэ.

Цол олгох,  хураах асуудлыг Ерөнхийлөгч мэднэ.

Улсын гарьд Ш.Жаргалсайхан дөрвийн даваанд учраа бөхдөө өвдөг шороодоод элэг бүсээ өгөхдөө зүй бус авир гаргасан байгаа.  Өнөөдөр салбар хорооны хуралдаанд ирж, тайлбар хийсэн. Буруу үйлдэл гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Наадамчин олноосоо уучлал гуйна гэж амлаад гарсан. Нэгэнт зүй бус үйлдэл гаргасан учраас огт хариуцлага тооцохгүй өнгөрнө гэж байхгүй, тодорхой хугацаагаар барилдах эрхийг нь хасна.

Нэг бөх Б сорьцын шинжилгээ өгсөн. Хариу нь ирмэгц бөхийн салбар хороо дахин хуралдана” гэлээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж