О.Баасанхүү: Үндсэн хуулийн өөрчлөлт ШХАБ-тай холбоотой | News.MN

О.Баасанхүү: Үндсэн хуулийн өөрчлөлт ШХАБ-тай холбоотой

О.Баасанхүү: Үндсэн хуулийн өөрчлөлт ШХАБ-тай холбоотой

О.Баасанхүү: Үндсэн хуулийн өөрчлөлт ШХАБ-тай холбоотой

УИХ-ын ээлжит бус чуулганаар Үндсэн хуульд оруулах  нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж буй. Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү “төмсөгдүүлсэн” санал хураалт явуулж байна гэж шүүмжлэн энэ талаар тэрбээр чуулганы танхимын үүдэнд сэтгүүлчдэд  мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд тэрбээр Өчигдөр чуулганы хуралдаанд 60 орчим гишүүд ирж оролцсон. Дэгийн тухай хуулиар хоёр янзын хууль явж байгаа. Нэг нь УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан хуулийн төсөл нөгөө нь Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл. Зөвшилцөх ажлын хэсэг гэсэн нэрийн дор Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр тохиролцож байна. Ажлын хэсгийн ахлагчаар Ерөнхийлөгч ажиллаж байгаа. Уг нь хууль дүрмээрээ бол Ерөнхийлөгчийн бараа бологч жижигхэн залуу З.Энхболд энд үгээ хэлээд, тэмдэглээд хоёр, гуравдугаар хэлэлцүүлэг рүү ороод явж байх ёстой.

Гэтэл  бүгдийг нь “төмсөгдчихсөн”. 49 ЖДҮ-чин, 60 тэрбум, концессчин, хүн амины хэрэгтэн гээд намын даргынхан хэлснээр тэр хүмүүс нь энд суугаад Үндсэн хуулийг хэлэлцэж байна. Хуучин буюу 1992 оны нэгдүгээр сарын 13-нд Үндсэн хуулийг батлахдаа 400 гаруй депутатууд төслийн заалт тус бүр дээр 10 минут үг хэлж хэлэлцэж баталсан. Гэтэл МАН-ынхан өчигдөр гэнэт бүлгийн хурлаа зарлаж гишүүдийнх нь нэг нь ч төслийн заалттай холбогдуулан үг хэлж, асуулт асууж болохгүй гэдэг чиглэл өгсөн. Тэрийгээ тэд өөрсдөө хэлж байна. Тэгээд намайг асуулт асуухаар “Чи 30 цаг ганцаараа ярих нь” гээд үг хэлэх эрхийг хассан. Үндсэн хуулийн өөрчлөлтийг улс төрийн тохиролцоо, наймааны хэрэгсэл болголоо гэж би үзэж байна" гэсэн юм.

Мөн "Эд нар УИХ-ын гишүүдийн тоог 108 болгоод арваннэгдүгээр сарын 26 нд буюу Тусгаар тогтнолын өдрийн 108 жилийн жилийн ой болохтой холбогдуулан тусгаар тогтнолоо баталгаажуулах 108 гишүүн гэж хэлээд сонгууль хийх гэж байсан. Эд нар сонгуулийг өвөл хийх гээд байна. Үүнийг хэвлэлийнхэн ч мэдэж байгаа, сонгууль болох гэж байгаа юм уу гээд асууцгаагаад л байсан.

Үндсэн хуулийн төслөөс ард түмний анхаарал хандуулж,  сонирхож байгаа бүх асуудлыг  хойшлуулсан. Яагаад гэвэл 150 зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцэхээр  өмнөх заалтуудыг нь хэлэлцэж байгаад сүүл рүүгээ ядраад суларна. Дарааллаар нь хэлэлцэх байтал хойшлуулсан. Миний зүгээс тавьж байгаа ажил хэрэгч санал бол төслийн заалт тус бүр дээр саналыг нь авъя өөр санал оруулъя гээд ажлын хэсэгт оръё гэхээр намайг оруулдаггүй.  Би "төмсөгдүүлээгүй.  Би төгс хүн биш, надад алдаа байж болно. Гэхдээ би зөв хүн. Зөв байх гэдэг нь хулгай хийхгүй байхыг хэлж байгаа юм.

Ойлголцол, зөвшилцөл байж болно гэхдээ  ард түмэнтэйгээ ойлголцож  тохиролцох ёстой. Үндсэн хуулийг өөрчлөх нь зөв үү гэдгийг ард түмнээс асуучихсан. Харин одоо дотор нь орж байгаа заалтуудыг нь ард түмнээс асуу гэдгийг би хэлээд байгаа юм. Үүн дотроо,

  • УИХ-ын гишүүдийн тоог 99 болгож нэмэх эсэх,
  • Сонгуулийн тогтолцоог холимог системээр явуулах нь зөв эсэх,
  • Шүүхийн хараат бус байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийг УИХ болон Ерөнхийлөгчийн оролцоотойгоор бүрдүүлэх нь зөв эсэх,
  • УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн хугацааг таван жилээр болгох эсэх,
  • Байгалийн баялгийн стратегийн ач холбогдол бүхий 51 хувь дээр түшиглэн баялгийн сан бүрдүүлэх нь зөв эсэхийг ард түмнээсээ асуух хэрэгтэй.

Дарангуйллын тогтолцлоо бий болох гээд байна.  ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг ирэхээс өмнө Үндсэн хуулийн өөрчлөлийг амжуулах гээд улайрч байна. Тэгээд ирэхээр нь бид онцгой бүрэн эрхтэй боллоо гэж харуулах гээд байгаа учраас маш болгоомжтой хянуур хандах нь зөв. Тусгаар тогтнолын асуудал яригдана. Үндсэн хуульд өөрчлөлт хийж байгаа нь ШХАБ-аас болсон шүү. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгч давуу эрхтэй болно. Үүнийг нь хэлсэн хүн бүхэн рүү ямар нэгэн байдлаар дайрч байна" гэв.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-30 103.212.117.190

Baasanhuu zov yaridag

Avatar

Зочин 2019-08-30 202.126.89.101

Баасанхүү шударга гишүүн дэмжиж байна

Avatar

Зочин 2019-08-30 195.176.3.19

boli2 eleg sadan ni hujaa yumuu hashaa ym sanaagaa nuuj baigaad s***h ni dee

Avatar

Зочин 2019-08-30 179.43.134.154

балайр хятадын тагнуул жонхуу монголыг далдуур сөнөөлөө шүү эрт огцорч далд ормоор байна

Avatar

Зочин 2019-08-30 103.10.23.95

Их хуралын тараах нь зөь юм байна

Avatar

Зочин 2019-08-30 103.10.23.95

Баасанхүү минь Тэнгүүдийн муу хэлхээс бүү шантар Үнэн үг хэлсэн хүн муулуулдаг юм

Avatar

зочин 2019-08-30 66.181.161.56

Ерөнхийлөгчийг огцруулах , УИХ ийг тараах сүрт жагсаал зохион байгуулах хэрэгтэй болох нээ !!!! ….

Avatar

Зочин 2019-08-30 64.119.26.10

Tegeed zohiogooch haha

Avatar

хятадууд 2019-08-30 37.187.129.166

хятадууд монголын хуулийг захиалчих юм байна л даа. хар тангадын э****з с** монгол улсыг хятадад зарах нээ

Avatar

зочин 2019-08-30 202.179.31.58

Тайван цагт эх орноосоо урвахыг гэмт хэрэгт тооцохгүй гэсэн заалт оруулах гэж байгаад Баасанхүүд баригдсандаа МАН-н урвагч нар их өс санаж муулах юм. Амжилт хүсе. Ганц дайчиндаа

Avatar

Зочин 2019-08-30 139.5.217.209

Ерөнхийлөгчийн сонгуулийг бас шинээр зарлаад хийчих хэрэгтэй дээ гэж

Avatar

Зочин 2019-08-30 202.126.88.194

Trolluud ajildaa ortsgoo !!!

Avatar

Зочин 2019-08-30 49.0.212.156

Зөв, баасанхүүг дэмжиж байна, ШХАБ-ын шахалтаар орос хятадын талыг баримтлагчид үндсэн хуулийг сөнөөх гэж байна

Avatar

Зочин 2019-08-30 194.230.158.177

Baasanhuu mash zuv yarij bna

Avatar

Иргэн 2019-08-30 59.153.113.200

Одоо байгаа төрийн өндөрлөгүүд, гишүүд ҮХ-иыг өөрчлөх чадвартай хүмүүс үү?!?!

Avatar

ЗОЧИН 2019-08-30 202.131.227.30

Санал нэг байна дэмжиж байна

Avatar

зочин 2019-08-30 192.82.64.190

Баасанхүүг муулахаа урьдал болголгүй ҮХ-иа ямар болгож байгаад эхлээд дүн шинжилгээ хийж бич

Avatar

Зочин 2019-08-30 202.131.242.254

Энэ нийтлэл гарсны дараа эхлээд 10-аад комментчин Баасанхүү рүү учир зүггүй дайрна. Хөлсний троллууд. Ажлын цаг дууссаны дараа троллуд нам гүм болно. Тэгээд энгийн иргэд ганц нэг коммент бичнэ. Уул нь Баасанхүүгийн зөв.

Avatar

Зочин 2019-08-30 202.179.27.81

Тэгээд тэд өөрсөддөө 50, 60 лайк дарна.

Avatar

Зочин 2019-08-30 103.9.90.39

Мундаг залуу шүү.

Avatar

Zochin 2019-08-30 202.21.105.186

Khurtsiin khoninii khonkhort yavdag balai

Avatar

Зочин 2019-08-30 64.119.26.10

Chi yaj meddeg um hamt yavj bsan umuu

Avatar

Зочин 2019-08-30 103.57.95.146

сэтгэцийн өвчтөн эсвэл мундаг мэргэжлийн популист

Avatar

bi 2019-08-30 103.14.38.134

Үнэнийг хэлж байна, чам шиг мал ойлгохгүй

Avatar

Зочин 2019-08-30 194.230.158.177

Haltmaagiin haltar pizdaaaa bitgii gutsoooo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж