Зарим дүүргийн Нийгмийн даатгалын архив цахим системд бүрэн шилжжээ

Хуучирсан мэдээ: 2019.08.30-нд нийтлэгдсэн

Зарим дүүргийн Нийгмийн даатгалын архив цахим системд бүрэн шилжжээ

Зарим дүүргийн Нийгмийн даатгалын архив цахим системд бүрэн шилжжээ

Нийгмийн даатгалын Ерөнхий газар даатгалын шинэчлэлийн хүрээнд архивын цаасан бичиг баримтуудаа цахимжуулж эхэлжээ. Одоогийн байдлаар Сонгинохайрхан, Багахангай, Налайх дүүргүүдийн Нийгмийн даатгалын хэлтийн архив цахим системд бүрэн шилжжээ. Цаашид 21 аймаг 9 дүүргийн баримт бичгийг цахим бүртгэлд бүрэн шилжүүлэх аж.

Ингэснээр даатгуулагч архивын баримтаа чирэгдэлгүй шуурхай авах боломж бүрдэхээс гадна өөрийн шимтгэл төлж ажилласан жил, цалин орлогын мэдээлэлдээ тулгуурлан тэтгэврийн тооцооллоо хийх нөхцөл бүрдэх юм.

Дашрамд дурьдахад тэтгэвэр, тэтгэмжээ тогтоолгохын тулд өмнө нь иргэд аймаг, дүүргийн хэлтэс хооронд архивын материалаа өөрсдөө хөөцөлдөн бүрдүүлдэг байсныг шинэчилж, хэлтэс хоорондоо даатгуулагчийн өмнөөс мэдээлэл солилцдог болсон ба архивын баримт ийнхүү бүрэн цахимжвал энэ ажил улам хялбарших юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж