“Халхын голд байгуулсан гавьяа” кино үзэгчдийн хүртээл болно

Хуучирсан мэдээ: 2019.08.30-нд нийтлэгдсэн

“Халхын голд байгуулсан гавьяа” кино үзэгчдийн хүртээл болно

“Халхын голд байгуулсан гавьяа” кино үзэгчдийн хүртээл болно

Халхын голын байлдаанд ялсны  80 жилийн ойн баярын хүрээнд Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз /МҮОНРТ/, ОХУ-ын Батлан хамгаалах яамны дэргэдэх Зэвсэгт хүчний “Звезда” телевизтэй хамтран баримтат кино бүтээсэн нь үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ.

Энэ талаар МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц, Хил хамгаалах ерөнхий газрын зөвлөх хурандаа, төслийн зургийн дарга Д.Баасанжаргал, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, хошууч, төслийн түүхийн зөвлөх Т.Сүхбаатар болон төслийн арын албаны уран бүтээлчид өнөөдөр /2019.08.30/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тус киног МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц санаачлан, ОХУ-ын Батлан хамгаалах яамны дэргэдэх Зэвсэгт хүчний “Звезда” телевизтэй хамтран ажиллах гэрээг 2019 оны тавдугаар сарын 8-нд Москва хотноо зурснаар Халх голын дайны сэдэвт дөрвөн ангит баримтат кино болон телевизийн дөрвөн цуврал нэвтрүүлгийн төслийг албан ёсоор эхлүүлжээ. Төслийн хүрээнд Монгол, Оросын 40 орчим уран бүтээлчид хамтран ажилласан байна. Энэхүү цуврал дөрвөн ангит баримтат кинонд Халхын голын дайны урьдач нөхцөлүүд, дэлхийн томоохон гүрнүүдийн ашиг сонирхол, зөрчил тэмцэл, геополитик зэргээс гадна хил орчмын өдөөн хатгалтаас өгсүүлээд шийдвэрлэх тулалдаан зэргийг бүгдийг өгүүлжээ.

Нэгдүгээр ангид:

Халхын голын байлдаан эхлэхийн өмнөх үеийн дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийн улс төр эдийн засгийн ашиг сонирхол, геополитик

Бие биенээ тагнан турших ажиллагаанууд

Япончуудын алс дорнодод довтлон орох нууц төлөвлөгөөнүүд, хувилбарууд

Баргууд болон хятадууд, атаман Семёновын цагаантны үлдэгдлийг Япончууд тагнан турших, хорлон сүйтгэх ажиллагаандаа хэрхэн ашигласан гэх мэт баримтууд багтсан байна.

Хоёрдугаар ангид:

Дайны эхэн үеийн Монгол, Зөвлөлтийн цэргүүдийн байдал үйл ажиллагаа

Халхын гол, Буйр нуур дээрхи агаарын тулалдааны нөхцөл байдал

Баянцагааны нуруун дахь танкийн тулалдаан, ЗХУ-ын баатар Яковлёвын тухай

Шархатсан цэргийг хэрхэн эмчилдэг, зөөдөг байсан тухай

Гуравдугаар ангид:

Халхын голын шийдвэрлэх тулалдааны тухай

Бэлтгэлд хэрхэн хангав, дайралтыг амжилттай болоход ямар нөхцөл байдал хэрэг болов

Цус асгаруулсан тулалдааны тухай

Монгол зөвлөлтийн цэргүүдийн байгуулсан баатарлаг гавьяаны тухай

Дөрөвдүгээр ангид:

Энэ дайнаас төрсөн баатруудын тухай, баатарлаг гавьяаны тухай

Энэ дайн нь удахгүй болсон дэлхийн 2-р дайны урьдач байсан тухай, түүнд хэрхэн нөлөөлсөн тухай өгүүлнэ.

Халхын голын байлдааны түүхт 80 жилийн ойд зориулан хоёр орны уран бүтээлчдийн хамтран бүтээсэн тус кино нь тухайн үеийн түүх, болсон үйл явдлыг орчин үеийн кино, техникийг ололтыг ашиглан Зөвлөлт-Монголын дайчдын халуун амь, бүлээн цусаа урсган байж хамгаалсан баатарлаг гавьяаг мөнхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болох юм.

Харин тус кино цувралын нээлтийн арга хэмжээ ирэх есдүгээр сарын 2-нд 18.00 цагт Зайсан Хилл цогцолборт болох бөгөөд үүний дараагаар МҮОНРТ-ийн 1,2-р сувгаар шууд цацагдах юм байна.

Э.БАГЛААЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж