Сицилийн арлаас холгүй орших, Италийн Стромболи галт уул өнгөрсөн Лхагва гаригт дахин дэлбэрч, хоёр сар хүрэхгүй хугацаанд хоёр удаа үнс нурмаа агаарт цацжээ.
Тус улсын Үндэсний Геофизик, галт уул судлалын хүрээлэнгээс өнгөрсөн долдугаар сарынхаас ч хүчтэй дэлбэрэлт болсныг тэмдэглэсэн байна. Өнгөрсөн долдугаар сард болсон дэлбэрэлтийн үеэр нэг жуулчин амиа аврахын тулд далай руу үсэрсний улмаас амиа алджээ.
Өнөөдрийн байдлаар халуун лав энд тэндгүй урсаж буй юм байна. Гэмтэж бэртсэн хүмүүс болон хэр их хэмжээний хохирол учирсан талаар мэдээлэл байхгүй байгаа аж. Орон нутгийн удирдлагууд арлын иргэдийг сонор сэрэмжтэй байж, галт уулын лав, үнс нурмаас хол, аюулгүй газарт байхыг анхааруулжээ.
Италид Сицилийн Этна, Неаполийн ойролцоох Весувиус, Сицилийн арлын Стромболи гэсэн идэвхтэй гурван галт уул бий аж. “Geology.com”-д мэдээлснээр, Стромболи нь дэлхийн хамгийн идэвхтэй галт уулуудын нэг бөгөөд 1932 оноос хойш бараг тасралтгүй дэлбэрчээ.
Галт уулын дэлбэрэлтийн улмаас маш олон жуулчин тус арлыг орхиод байгаа аж. Өнөөдрийн байдлаар тэнд 3000 жуулчин байгаа бол зуны амралт дуусмагц Сицилийн аралд орон нутгийн 400 орчим оршин суугч л үлддэг байна.
Эх сурвалж: CBS NEWS
Холбоотой мэдээ