50 доллар хулгайлсан эр 36 жилийн дараа суллагджээ

Хуучирсан мэдээ: 2019.08.30-нд нийтлэгдсэн

50 доллар хулгайлсан эр 36 жилийн дараа суллагджээ

50 доллар хулгайлсан эр 36 жилийн дараа суллагджээ

АНУ-ын Алабама мужийн иргэн Алвин Кеннард нь 1983 онд 22 настайдаа талхны газраас 50 доллар хулгайлсныхаа төлөө бүх насаараа хорих ялаар шийтгүүлж байжээ.

Өдгөө 58 настай тэрбээр 36 жилийн дараа суллагдсан байна. Түүний хоригдож буй шалтгааныг нэгэн сайн дурын өмгөөлөгч анх олж мэдээд асуудлыг шүүхэд тавьснаар суллах шийдвэр гарсан байна. Өмгөөлөгч Карла Краудерын үзэж буйгаар хүний амь хөнөөгөөгүй, хүчирхийлэл үйлдээгүй яг түүн шиг хөнгөн хэргээр шоронд орсон хэдэн зуун хүн Алабамагийн шоронд бүх насаар хоригдох ял эдэлж байгаа нь дэндүү шударга учир түүнийг өмгөөлөхөөр болжээ.

Тус мужид хэрэгжиж байсан “Three strike law” хэмээх эрүүгийн хуулинд гурав дахь удаагаа ямар нэг гэмт хэрэг үйлдсэн этгээдэд бүх насаар хорих ял шууд оноодог байсан нь ийм шийтгэл онооход хүргэсэн байна.

Эх сурвалж: DAILYMAIL

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж