"Дрифт хийж байгаад бус уралдаж байгаад амиа алдсан" | News.MN

"Дрифт хийж байгаад бус уралдаж байгаад амиа алдсан"

Хуучирсан мэдээ: 2019.08.30-нд нийтлэгдсэн

"Дрифт хийж байгаад бус уралдаж байгаад амиа алдсан"

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Дүнжингаравын зүүн урд замд өчигдөр /2019.08.29/ шөнө 03.00 цагт Субару импреза маркийн автомашин  дрифт хийж байгаад онхолдож, хоёр эмэгтэй, нэг эрэгтэй нас барсан ноцтой осол болсон тухай мэдээлэл цацагдаж байгаа. Уг ослын талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Ч.Чимэдбатаас тодрууллаа.


-Ослын газар дээр ажиллахад нөхцөл байдал ямар байсан бэ, осол гарах шалтгаан юу байв?

-Дрифт хийж байхдаа осолдсон гэж мэдээлсэн нь ташаа юм. Тухайн автомашин Субару импреза маркийн спорт загварын, нэмэлт тоноглолтой машин байсан. Олон улсад уг машиныг ралли уралдаанд тамирчид унаж оролцдог. Дөрвөн дугуйгаар мааждаг, мосттой гээд дрифт хийх ямар ч боломжгүй. Тууш замд огцом хурд авдаг, 2000 мотортой, нэмэлт турботой хүчтэй автомашин.

Осол болох үед тухай автомашин ижил төрлийн машинтай уралдаж, хүчээ үзсэн байх магадлалтай гэж урьдчилсан дүгнэлтээр гарч байна. Нөхцөл байдал дээр ажиллахад хүн болгон хараад байхааргүй, нүд хальтрам дүр төрхтэй.

Тээврийн хэрэгслийн дугуй салсан, аккумлятор нь шидэгдсэн, жолооч осол хийсэн цэгээс маш хол зогссон гэх мэт. Энэ нь ямар их хурдтай явсныг харуулж байна. Одоогоор хурдыг тодорхойлох боломжгүй. Осолд орсон иргэд 22-25 насны залуус байсан. Ер нь жолооч нартаа анхааруулж хэлэхэд Хятад улсад үйлдвэрлэсэн обуд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахгүй байна. Жижиг нүх, чулуу дайрангуут обуд хагарч, үүнээс болж онхолддог, мөргөлддөг ослууд их гарч байна.

-Монголд дрифт хийхийг зөвшөөрдөг үү, шаардлага хангасан зам байдаг уу?

-Энэ бол сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаа спорт. Гэхдээ өчигдрийн осол дрийфттэй холбоогүй шүү. Гэхдээ энэ төрлөөр хичээллэдэг мэргэжлийн бус сонирхогч залуус ийм осолд орохгүй гэх баталгаа алга.

Залуус гадаадын кино, видео шторкуудыг үзээд даган дуурайх гэж оролддог. Гэтэл энэ нь өөрөө компьютерийн хосолмол аргаар хийсэн дүрс, хөдөлгөөн. Кинон дээр гарч байгаа нь бодит байдал дээр өөр байдаг. Мөн энгийн унаж яваа машинаараа дрифт хийж байна.

Гадаадын улсад дрифтийг зориулалтын төмөр карказтай, хөнгөн, ямар нэгэн байдлаар онхолдох, эргэх үед зорчигч, жолооч руу тээврийн эд анги орохооргүй, хайрцагласан байх, зориулалтын хамгаалалт малгай, дуулгатай, бүстэй, тусгай сандалтай, дугуйтай, зориулалтын талбай дээр хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж хийдэг. Гэтэл манай улсад нийтийн хэрэгцээний шаардлага хангахгүй автомашинаар хийх гэж оролддог. Нийслэлд бол дрифт хийх зориулалтын зам байхгүй. Дүнжингаравын зам бол шаардлага хангаагүй. Налайх дүүрэгт хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан дрифт хийх талбай бол байгаа. Тэнд мэргэжлийн тамирчид, зориулалтын автомашинаар дрифт хийдэг.

-Ер нь манай улсад энэ төрлийн осол аваар хэр бүртгэгддэг вэ?

-Сүүлийн жилүүдэд дрифт сонирхож байгаа залуучууд осол гаргах тохиолдлууд тодорхой хэмжээгээр бүртгэгдсэн байгаа. Хоёр жилийн өмнө Багахангай руу уралдаан сонирхох гэж явж байхдаа дрифт хийж осол гаргаж байсан тохиолдол бий. Ер нь бол энэ спорт маш эрсдэлтэй.

-Оршин суугчдын зүгээс шөнө, орой амраахгүй байна гэж их ярьдаг. Танайд санал гомдол хэр ирдэг вэ?

-Иргэдийн амгалан тайван байдал алдагдуулж, том том уулзварууд дээр албаар шатааж, хүчилж ордог, шөнө оройн цагаар чанга дуутай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцдог, хүүхэд хөгшдийг цочоодог гэх мэт гомдлууд их ирдэг.

Дрифт хийх нь улирлын чанартай. Тээврийн цагдаагийн албанд зуны цагт ирж байгаа гомдлын 30 орчим хувь нь дрифттэй холбоотой байдаг.

-Үүнийг зохицуулсан хууль дүрэм байдаг уу, энэ тохиолдолд ямар арга хэмжээ авдаг вэ?

-Гадаадын улс орнуудад дрифттэй холбоотой хууль дүрмүүд байдаг. Манай улсад дрифт хийх, моторын хүч үзэх, уралдах үедээ урсгал сөрсөн тохиолдолд эрхийн хасах арга хэмжээ авдаг. Мөн эгнээ барьж чиг өөрчлөх гэдгээр Зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгоно. Бид эдгээр зөрчлүүдэд хяналтыг сайжруулаад байгаа боловч манай албан хаагчид хяналт тавьж хүрэлцдэггүй. Иргэд камергүй газар очоод дрифтлээд буй нь тэдний ухамсар, хэнэггүй байдалтай холбоотой. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ шөнө, оройн цагаар хэнтэй хаагуур явааг хянаж, анхаарах шаардлагатай байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ТэнэглэлТэнэглэл
21
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

51 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

tsagdaa malaa 2019-08-30 59.153.115.214

4 dugui maajdag mashinaar drift hiideggui gej yamar chutgur ni end shivnee ve

Avatar

Зочин 2019-08-30 202.179.27.180

Хянах, зохицуулах, сэргийлэх үүрэгтэй цагдаагийн байгууллагын ажлын арга, үр дүн муу байна. Аюул болжээ, бусдыг хохироогүй нь яамай

Avatar

цагдаа ямар хамаа байна 2019-08-30 37.187.129.166

ямар энд тэнд тэглээ инглээ гэж хэлдэг биш дуртай газраа эргэж байдаг. эргүү лаларуудын хаан очиж үхэхийг одоо тааж мэдэх болж байна уу? муу хүмүүс үхлээл хайж явах юм даа

Avatar

Зочин 2019-08-30 202.126.89.11

Muuda bishe zgr sonirhol sh de olon hun unshij bga sh de chu maad am hle medej h*** zayu

Avatar

123 2019-08-30 66.181.165.19

ene subaru gantsaaraa uraldaagui n dotorhoi bhdaa nuhuuh hayad avjiidag

Avatar

Баагий 2019-08-30 202.126.89.197

Хайран сайхан залуу нас. Битгий хөөрч сагсууч байцгаа .Шинэ жолооч болсон хүүхдүүд бөгсний хорхой нь хөдлөөд байдаг л даа.Машины руль дээр суугаад зүрх нь хөөрдөг.Би хэдэн жилийн туршлагатай хэн билээ гэдгээ тунааж байгаач ээ.Нэг охин суулган гуутай асар их сагсуу хурдалдаг.Гайхуулах гээд байгаа юм бол яваа эрч хүчээ үзүүлээч ээ. .

Avatar

Jenko 2019-08-30 202.126.89.147

ERGUU DAGZNUUD BOLJ BOLJ

Avatar

Зочин 2019-08-30 66.181.161.95

Нэг өдөр дүү чинь суугаад явж байх вий дээ бодолтой л байгаарай

Avatar

Zochin 2019-08-30 203.217.138.1

5 jil horih yal onooj baih heregtei. Tegej baij teneg sarmagchinguudiig darah bolno. Naadah chin manaih shig zamd ogt zohihgui Mash sain zam deer mergejiliin tamirchid hiideg zuil

Avatar

Зочин 2019-08-30 202.179.22.242

Ergvv erhiin balainuud ni dagaj darwaij baij iim ymbno shvv

Avatar

Зочин 2019-08-30 49.0.212.156

Болж

Avatar

Зочин 2019-08-30 66.181.177.142

Хайран залуучууд. Ядаж обуд гээч нь муу юм байждэ. Сүүлийн үед прүүс машинууд хэвтээ дугуй, том яндантай их харагдах болж. Залуу насыг ойлгож байна,гэхдээ хайрлаж яваач дээ. Зориулалтын газрыг нь C, D бүсэд нь, уулын ард ч юмуу,саяхан задгай театр гээд нээгээд байсан тиймэрхүү газарт нь байгуулаад зориулалтын машиныг нь түрээслэдэг үйлчилгээ байвал яадгийн бол. Машины, вагоны улаан зам дээр амьдардаг А бүсийнхний стрессээ гаргах талбар нь хэдэн залуучууд болсон юмуу, муухай бичиж байна.

Avatar

Зочин 2019-08-30 66.181.161.105

Тэгээд арга хэмжээ аваач

Avatar

SS 2019-08-30 66.181.168.8

ene neg baachka har 200'tai yum bna lee. Yavgan humuus garch bhad gartsan deer hun dairchih geed sagsalzaad l yavdag yum bna lee shd. ehner 2 huuhedteigee horoolliin emart ruu orno lee

Avatar

Зочин 2019-08-30 49.0.135.130

Том дуутай машинууд байрны гадаа асахад байр тэр чигээрээ доргиж чичирхийлэх юм. Бусдыг боддоггүй ямар сэтгэцийн өвчтэй тэнэгүүд ийм машин унадаг бна аа. Энэ хууль дүрэм гаргадаг хүмүүс яагаад иймхэн асуудлыг шийдчихэж чаддаггүй юм бол? Жинхэнэ малнууд юм даа. Эсвэл нөгөөдүүлтэйгээ адилхан сэтгэцийн өвчтэй юм бна!

Avatar

Huz 2019-08-30 103.26.194.101

Deerees ni pivonii shil shid ahij irehgui

Avatar

Гүнжхэн 2019-08-30 202.126.88.58

Доргидоггүй байрандаа амьдраач, гэр хороололд газартай наалдаад нурчихгүй амьдрахыг чинь хэн байг гэсийх😠

Avatar

Зочин 2019-08-30 202.21.115.35

Пижигнэсэн муухай дуутай мотоцикл унасан юмнуудыг журамлаад хориод өгөөч. Америкийн хөдөөний зам дээр хийх юмгүй залуучууд унаж гайхуулдаг юмыг авчраад хотын төвөөр унаад ядаргаа болоод байхын. Өөрсдийгөө их л сайхан юм унаж явна гэж боддог юм байхдаа, унамаар байвал хотоос зайдуу гар хүнд битгий гай бол. Чанга дуутай юм замаар явахаар хүмүүс өөрийн эрхгүй хардаг, тэрнийг нь нөгөө гарууд чинь хүмүүс биднийг хараад биширч байна гэж боддог юм шиг байгаайн.

Avatar

Зочин 2019-08-30 66.181.170.82

Тийм шүү Гэнэт дуунд нь цочиж золтой л машины араас орчихоогүй шүү Хамаг уушиг зүрх амаар гаргачих шахдийн

Avatar

Zochin 2019-08-30 202.126.89.20

Jolooch bas hol zogsson geh uym oilgosongui,amid zogsoj bsan uym uu kk

Avatar

Зочин 2019-08-30 103.57.95.146

залуу нас угаасаа тэнэг онгирч гайхуулах дуртай байдаг энэнд тэр 3 ын амь нас томчуудын буруугаас болсон байна аав ээж замын цагдаа муу обуд заруулаад байгаа мэргэжлийн хяналт

Avatar

Зочин 2019-08-30 103.229.176.130

залуу хүн л гээд заавал онгирч тэнэгтэж мунхаглаж байх ёстой биш байхаа

Avatar

Үйлин үрийн өр төлөөс 2019-08-30 64.119.22.208

Жирийн иргэдийн хүүхдүүд ингэхгүй. Авилагчид, луйварчид, албан тушаал зарсан Төрийн хулгайчууд, лиценз нэрээр Эх орноо зарсан нов шнуудын үр хүүхдүүд буруу даварч үйлийн үрийн золоис болж байгаам.

Avatar

gehdee 2019-08-30 66.181.161.34

bid nar subaru unadagguishd

Avatar

Зочин 2019-08-30 202.9.42.89

иймэрхүү лалрууд цөөнөөр ч гэсэн үхэж далд орсонд үнэхээр баяртай байнааа. гялайлаа өвгөн ах нь

Avatar

D 2019-08-30 202.126.89.203

Yu geed xutsaad baigam bee chi?? Yu ch medkvv xewtej baij!!
Cham shig nowshnuud orond ni uxej baixgui, niigmiin s***r shawxruu tsarailaad ywj baixiimaaaa!!

Avatar

Гүнжхэн 2019-08-30 202.126.88.58

Чи муу оронд нь үхчихгүй яаваа!!! Арилсан дотортой н**ш минь, далд ор өвгөн минь

Avatar

Гантөр 2019-08-30 202.55.188.89

Хайран сайхан залуу нас.. Омголон байж болно. Онгирч болохгүй, онхолдоё гэж уралдаагүй байх,, арай өөрөөр зугаацаж болоогүй юм байхдаа..

Avatar

Зочин 2019-08-30 43.228.129.109

Тэгвэл цуг уралдсан машиныг нь олооч ээ.

Avatar

irgen 2019-08-30 202.21.108.102

Юугаа унах нь хүний эрх гэх л байх. Гэхдээ ганц тэнэг банди муухай чанга дуугаар мотоциклээ хот даяар бархируулахад хэдэн мянган бусад хүн, хүүхдүүд, өвдөж байгаа хүмүүсийн тайван байх эрх хохирч байна ш дээ. Яагаад бусад хүмүүсийг огт тоохгүй орилуулдаг байнаа. Манай хотод сэтгэцийн өвчтэй, сэгсгэр үс сахалтай нөхөд нэлээн хэдэн мянга байдаг гэсэн. Хамгийн гол нь тэр муухай дуутнуудыг замын цагдаа нар даруй, хоосортол нь ахин дахин торгоод байгаач. Яаж ч чадахгүй арчаагүй байцгаах юм. Болохгүй

Avatar

Өвгөн 2019-08-30 64.119.16.229

Уулын замын эсрэг урсгалыг тусгаарладаг товруу шүү

Avatar

Өвгөн 2019-08-30 64.119.16.229

Дрифт хийдэг тойрогуудад эгнээ тусгаарладаг, гэрэл ойлгогчтой товруу хийгээд өгөөч гуйж байна. Шөнө бүр хөгшид хүүхдийг сэрээж амгалан тайван байдал алдагдуулж байна. Дээрх товрууг сүлжээд дрифт хийхгүй шүү дээ

Avatar

Зочин 2019-08-30 150.129.142.152

сарлаг унаад дрифт хийвэл үхэж гай болохгүй амармшүү дээ

Avatar

Зочин 2019-08-30 202.179.25.170

БАЯЧУУДЫН ХҮҮХДҮҮД ШӨНӨ ЗАМ ХААЛГАЖ БАЙГААЛ УРАЛДААД БАЙНА ГЭЖ ЯРИГДАЖ БАЙНА. ЗАМ ХААСАН ЦАГДАА НЬ ДЭЭРЭЭС ХАА ГЭЖ БАЙГАА БОЛОХООР ТУШААЛ БИЕЛҮҮЛЭЭД ЗАМ ХААСАН ГЭХ. ЗА ЯАХАВ ЗАМ ХААДАГ Л ЮМ БАЙГАА БИЗ ТЭР ЗАМААР ОРЖ ГАРЧ БАЙГАА ЯВГАН ХҮМҮҮС ХҮҮХЭД НОХОЙ МУУ ТУСЛАХ БОЛОН УУЛЗВАР ГАРЦНААС ОРЖ ГАРЧ БАЙГАА МАШИНУУДЫГ ХААЖ ЧАДАХГҮЙ ШД. НЭГ Л ИХ ХООСОН ЗАМ ДЭЭР САРАН ДЭЭР УРАЛДАЖ БАЙГАА АЯТАЙ САНАА АМАР ХААЗЛАХ ЮМ.

Avatar

Zochin 2019-08-30 202.170.68.162

Bitii kino uzeed itgeed bai geed bhad l bayachuudiin huuhduud gej ireel shaahiin

Avatar

Зочин 2019-08-30 202.179.25.170

ЗА ЧИ ӨӨРӨӨ Л ЗАМ ГАРАХДАА БОЛГООМЖТОЙ ГАР. ЗАМ ХААЛГАСАН ХААЛГААГҮЙ НААНА ЧИНЬ ДҮҮРЭН МАШИНТАЙ ДҮҮРЭН ХҮНТЭЙ ЗАМААР ТУРБОТОЙ Т ЭНЭГ ГАРУУД ТУЛТАЛ ХААЗЛААД ХЭЗЭЭ ХААН ЮУ МӨРГӨХӨӨ МЭДЭХГҮЙ ТУЛСАН ГАЗАР МАШИНАА ЯАЖ ЗОГСООХОО МЭДЭХЭЭ ОРИЛУУЛААЛ ЯВЖ Л БАЙГАА БИЗ ДЭЭ. ТУЛААД ИРЭХЭЭРЭЭ САНДРААЛ НЭГ ЮМ МӨРГӨӨЛ ЗОГСДИЙМ ШИГ БАЙГАА ЮМ. ТЭГЭЭЛ ӨӨРСДӨӨ ДУУСАА.

Avatar

замын цагдаа 2019-08-30 202.131.230.90

Замын цагдаа нар ядарсан портертой улсуудад л журмаа ярьдаг:Бусдыг нь буруу хараад л өнгөрдөг.

Avatar

Зочин 2019-08-30 103.57.95.31

jinehen ajlaa hiij bgaa humuus shte zailuul

Avatar

zochin 2019-08-30 66.181.187.217

sagsuu l******d , KHELEKH CH UG ALGA, SHUNIIN 2-3 TSAGT GERTEE BAYKHGUY BAYKHAD ETSEG , EKH NI TAG

Avatar

иргэн 2019-08-30 202.179.26.114

Амь насаараа л уралдчихсан юм байна ш дээ,

Avatar

ТЭНЭГ 2019-08-30 103.212.116.90

ДӨНГӨЖ ААВ ЭЭЖИЙГЭЭ ЗОВООГООД МАШИН АВААД Л ГАРДАГ ШҮҮ. ХАЙРАН ХӨӨРХӨН ХОЁР ОХИН ХАЙРАН САЙХАН ЗАЛУУ6 ДҮҮ НАР МИНЬ ҮР НАР МИНЬ

Avatar

ОХИД 2019-08-30 103.212.116.90

ТЭНЭГ ОНГИРОО ЗАЛУУГЫН МАШИНД БҮҮ СУУГААЧ УХААНТАЙ БАЙЛДАА ХӨӨРХӨН ҮР МИНЭЭ.

Avatar

Зочин 2019-08-30 103.57.94.242

шөнө 24 цагаас хойш сагсуу мангар залуучууд маш ихээр машинаа орилуулж явах юмаа .эд нарыг журамлаад өгөөчээ

Avatar

Зочин 2019-08-30 103.57.95.31

bas bairnii gadaa arhi uuna… sheej baana geed geed yadargaatai orkuud shuu

Avatar

Зочин 2019-08-30 203.91.118.180

Замын цагдаагийнхаан та нар ажлаа маш муу хийж байна.

Avatar

Зочин 2019-08-30 202.126.89.86

huvi hun buriig dagaj ywaltai bush tsever joloochin hariutslaga

Avatar

Зочин 2019-08-30 202.131.250.130

HOTIN GUDAMJAR HOGORO YVJ BAIHAD TSAGDA NAR ESLOD YVULDAG BIZDE LALRUDIN MASHINIG HURAGAD ERHIG HASAD UGECHEEE

Avatar

Zochin 2019-08-30 202.170.68.162

Welcome to Kommunism

Avatar

Түвшин 2019-08-30 66.181.184.229

Энэ үг энд ямар холбоотой гэж…

Avatar

Зочин 2019-08-30 202.21.96.162

р нь жолооч нартаа анхааруулж хэлэхэд Хятад улсад үйлдвэрлэсэн обуд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахгүй байна. Жижиг нүх, чулуу дайрангуут обуд хагарч, үүнээс болж онхолддог, мөргөлддөг ослууд их гарч байна.
Oдоо тэгээд обуд буруутай юу

Avatar

Зочин 2019-08-30 66.181.168.81

Tsagaa tulbal 80 baitugai 60 tai yawsan ch nuh dairwal muu obud zadrana

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж