АНУ-ын тэргүүн хатагтай Мелания Трампын төрсөн нутаг болох Словенд Ерөнхийлөгч Дональд Трампын модон хөшөөг босгосон байна. Уран бүтээлч Томаз Шлегль гэх хүн найман метр орчим өндөр модон хөшөөг Села при Камнику тосгонд босгосон байна.
Үүнээс өмнө Меланиягийн өөрийнх нь хөшөөг түүний төрсөн газар Севника орчимд барьж байсан тэрбээр эдгээр ёжтой хөшөөнүүдээрээ популист улстөрчдийг эсэргүүцдэг өөрийн үзэл бодлоо илэрхийлж, жинхэнэ ардчиллын мөн чанарыг ойлгуулахыг хүссэн гэдгээ хэлжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ