"Төрийн мөнгө хулгайлагчид Үндсэн хуульд халдаж болохгүй" | News.MN

"Төрийн мөнгө хулгайлагчид Үндсэн хуульд халдаж болохгүй"

"Төрийн мөнгө хулгайлагчид Үндсэн хуульд халдаж болохгүй"

"Төрийн мөнгө хулгайлагчид Үндсэн хуульд халдаж болохгүй"

УИХ-аар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа бөгөөд энэ асуудлаар өнөөдөр /2019.08.30/ улс  төрийн 17 намын төлөөлөл мэдээлэл хийлээ. Намуудын удирдлагууд дээрх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд шаардлага хүргүүлж байгаа тухай мэдээлэв.


ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ЛУЙВАРЧДЫН ҮҮР УУРХАЙ БИШ

МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар “Улс төрийн намуудын төлөөлөл Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаж байна. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай журмын тухай хуулийн нэгдүгээр зүйлийн 1.2-т  “Энэ хуулиас гадуур Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг завдах, хуйвалдан оруулах аливаа үйлдлийг Монгол Улсын Үндсэн хуульд халдсан хэрэг гэж үзнэ” хэмээн заасан. Харамсалтай нь, өнөөдрийн хэлэлцэж буй нэмэлт өөрчлөлт Монгол Улсын өнөөгийн үйлчилж буй Үндсэн хуулийг зөрчсөн, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг зөрчсөн бусад  холбогдох хууль журмыг зөрчсөн төслийг өргөн барьж үүнийгээ хэлэлцүүлж байна. УИХ-ын хэлэлцүүлгээс иргэд үүнийг тодорхой харж буй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах бүх шатанд дараах зарчмыг мөрддөг.

Үүнд Үндсэн хуулийг дээдлэн сахих, ард түмний бүрэн эрхт байдал оролцоог хангах, хэлэлцүүлэг бодитой ил тод байх, иргэд төслийн талаар саналаа чөлөөтэй илэрхийлэх бололцоог олгох, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үеэр эцэслэн батлагдах үе хүртэл бүхий л үйл ажиллагаанд иргэд улс төрийн нам олон нийтийн оролцоог хангана гэсэн зарчмуудыг өнөөгийн УИХ зөрчиж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлгийг явуулж байна.

Төсвийн мөнгийг хулгайлдаг ЖДҮХС-аас завшдаг, төсвийн концессыг луйварддаг, охид бүсгүйчүүдийг хүчирхийлдэг гэмт хэрэгтнүүдийн үүр уурхай болсон УИХ-ын гишүүд эрх мэдлээ өргөжүүлэхийн тулд гишүүдийн тоог 99 болгож Үндсэн хуульдаа халдаж болохгүй.

Энэ бол Монголын ард түмний эсрэг хийж буй гэмт хэрэг хэмээн үзэх хууль зүйн үндэслэл бүрдэж байна. Тэр дундаа 2016 онд 60 тэрбумаар төрийн албыг худалдах замаар төрийн эрхэнд хууль бусаар гарсан МАН Үндсэн хуульд өөрчлөлт хийх нь буруу. Үндсэн хуулийн Цэц үүргээ биелүүлж эхнээс нь шаардлага тавих ёстой. Бид өнөөдөр Цэцэд гомдлоо гардуулж өгнө. Үндсэн хуулийн Цэц ард түмэндээ үйлчлэхийг шаардаж байна" гэлээ.

ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬ ҮНДСЭН ХУУЛИА ЗӨРЧСӨН

Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай хууль Үндсэн хуулиа зөрчсөн бөгөөд бусад органик хуулиа зөрчиж хуйвалдан бүлэглэсэн, залилангийн шинжтэй болж байгаа нь өдрөөс өдөрт батлагдаж байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хууль санаачлах үеэс зөрчсөн. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг Ерөнхийлөгч, Засгийн газрын гишүүн санаачлан өргөн барих эрхтэй.

Гэтэл УИХ-ын 62 гишүүн нийлээд өргөн барьсан. Энэ нь өөрөө Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн журмын тухай хуулийг зөрчсөн. Хоёрдугаарт, хууль зөрчин өргөн барилаа. Үндсэн хуулийн нэгдүгээр хэлэлцүүлэг дууссан хойно хоёрдугаар хэлэлцүүлэг дээр Ерөнхийлөгч төсөл өргөн барьсан. Энэ нь өөрөө нэгдүгээр хэлэлцүүлэгт яригдаагүй асуудлыг хоёрдугаар хэлэлцүүлэгт шууд оруулж ирээд одоо түүнд бүгд барьцаалагдаж, нэгийгээ шантаажилсан байдалтай сууж байна"гэлээ.

Э.АРИУН 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Болд 2019-08-30 202.179.31.56

МАН-д Үндсэн хуульд өөрчлөлт хийх эрх байхгүйээээээээээээ

Avatar

zochin 2019-08-30 122.201.19.66

Oyunbaatar bol jinhene hulgaich.

Avatar

Хаха 2019-08-30 202.9.43.99

Адилхан хулгайчууд л сууж байна. Хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэгч болж байх шив.

Avatar

Зочин 2019-08-30 202.126.89.183

Ouynbaatar Enhbayar MAN namiig ashiglaad hayasan. Ter uedee namaa shinechleh baij fee. Odoo Huukdee aluulna. Buh bulhaig ni Huuk medej bgaa. Hudlaa jujig.

Avatar

Иргэн 2019-08-30 66.181.179.224

Энэ арчаагүй хэдэн сүгнүүд үргэлж ингэж солиорч "гүйх нохойнд" гэгчээр гай тарьж байдгаа болимоор юм. Нэг хүнийг дагаж албан тушаал горьдогсод…

Avatar

Зочин 2019-08-30 49.0.212.156

Зөв, МАН хийгээд түүнийг сохроор үхэн хатан өмөөрөх үхэр оркууд сөнөх нь дамжиггүй

Avatar

Гүнбалай 2019-08-30 124.158.107.71

Худалч хулгайч, луйварчин хүмүүс үндсэн хууль өөрчлөнө гэж ярих үнэхээр гутамшиг. Тийм учраас өөрсдөө хурдхан зайлах хэрэгтэй. Өөр асуудал байхгүй

Avatar

Зочин 2019-08-30 202.126.88.145

ЖДҮчид үндсэн хуульд халдах эрхгүй

Avatar

зочин 2019-08-30 66.181.161.76

Болио та нар нэр цэвэр үү эрх мэдэлтэй байхдаа бас л төрийн албыг наймаалж байсан биз дээ. Улс орны хөгжлөөс чангааж битгий попор новшнууд минь

Avatar

иргэн 2019-08-30 192.82.66.152

эд нар одоо болио хэнч та нарын энэ худлаа нэр хүнд олох гэсэн үг үйлдэлдлийг чинь тоохоо больсон.битгий худлаа эх оронч болж харагдах матрын нулимс унагаад бай.энэ үйлдэл чинь моодноос хоцорсон.Зүгээр л өөрсдийгөө л хичээч ажиллаж амьдар.Төрийн ажилд бүү саад болдоо.

Avatar

itgel 2019-08-30 103.229.120.109

german ulsad elchin said hiideg Soltan gishuun germand zodoon zohion baiguulj baigaad naiziin min amind hursen.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж