Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон дөрвөн хүн гэмтээжээ

Хуучирсан мэдээ: 2019.08.30-нд нийтлэгдсэн

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон дөрвөн хүн гэмтээжээ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон дөрвөн хүн гэмтээжээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс энэ сарын 26-29-ний өдрүүдэд  зам тээврийн ослын шинжтэй 892 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулжээ.  Бүртгэгдсэн осол хэргийн улмаас нийслэлд 35 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 3, орон нутагт 3 хүний амь нас хохирсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал,

  • Энэ сарын 28-ны өдрийн 14.55 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Рашаант өртөөний буудалд Toyota Landcruiser-200 маркийн автомашины жолооч Э нь  Toyota Prius загварын машинтай М гэдэг жолоочтой мөргөлдөж, зорчигч таван  настай, эмэгтэй Г, хоёр  настай, эмэгтэй Э, 13 настай, эмэгтэй Э нарын  гурван хүүхэд гэмтжээ. 
  • Наймдугаар сарын 29-ний өдрийн  16.00 цагт  Сөүлийн гудамж, “Өгөөж” ХХК-ийн урд замд Toyota Prius автомашины жолооч Б нь Hyundai Porter маркийн  Ч жолоочтой автомашинтай мөргөлдсөн байна. Ослын  улмаас  23-27 насны  дөрвөн хүн гэмтжээ. Авто машины жолооч Б болон Ч нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцсон нь шалгалтын явцад тогтоогдсон байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж