Трамп Польшид хийх айлчлалаа цуцлав

Хуучирсан мэдээ: 2019.08.30-нд нийтлэгдсэн

Трамп Польшид хийх айлчлалаа цуцлав

Трамп Польшид хийх айлчлалаа цуцлав
President Donald Trump arrives to announces the establishment of the U.S. Space Command during a ceremony in the Rose Garden of the White House in Washington, Thursday, Aug. 29, 2019. (AP Photo/Carolyn Kaster)

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Флорида руу “Дориан” хар салхи ойртсонтой холбоотойгоор ирэх амралтын өдрүүдэд Польш улсад хийх айлчлалаа цуцалж, дэд Ерөнхийлөгч Майкл Пенсийг Варшав руу илгээхээ мэдэгджээ.

Америкийн удирдагч Пүрэв гаригт Цагаан ордонд “Холбооны нөөцийн сан ойртон ирж буй хар салхинд хэр бэлтгэлтэй байгааг шалгахын тулд айлчлалаа цуцалж, өөрийн оронд дэд ерөнхийлөгч Майкл Пенсийг энэ амралтын өдрүүдэд Польш руу илгээхээр шийдвэрлэлээ" хэмээн сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Трамп "Миний хувьд энд байх нь хамгийн чухал. Хар шуурга маш ноцтой байж болзошгүй. Майкл явах болно. Би сая Польшийн Ерөнхийлөгч Анжей Дудатай утсаар ярьж, Америкийн ард түмний өмнөөс хамгийн сайн сайхныг хүссэн. Бидний тэргүүлэх зорилт бол удахгүй болох хар салхинаас урьдчилан сэргийлэх, хүмүүсийн аюулгүй байдлыг хангах явдал юм. Би ойрын хугацаанд Польш улсад хийх айлчлалаа хойшлуулж байна" хэмээн нэмж хэлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 2-ны хооронд Польш Улсад айлчлах байсан аж. Тэрбээр есдүгээр сарын 1-нд Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсний 80 жилийн ойд зориулсан арга хэмжээнд оролцож, есдүгээр сарын 2-нд Польшийн эрх баригчидтай уулзаж, аюулгүй байдал, эдийн засаг, эрчим хүчний салбарт хоёр орны хамтын ажиллагааны талаар хэлэлцэхээр төлөвлөж байжээ.

Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж