З.Энхболд Ерөнхийлөгчийн дэргэдээс явах болоогүй

Хуучирсан мэдээ: 2019.08.30-нд нийтлэгдсэн

З.Энхболд Ерөнхийлөгчийн дэргэдээс явах болоогүй

З.Энхболд Ерөнхийлөгчийн дэргэдээс явах болоогүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдыг одоогийн хашиж байгаа албанаас нь явуулах сонирхолтой “дайсан” олон бий.

Гэвч хараахан явах болоогүй байна. Тэрбээр энэ тухай “Сонгууль дөхөхөөр би төрийн ажлаа өгнө. Одоо миний эндхийн ажил дуусаагүй байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ажлыг дуусгах ёстой. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Монголд хийх айлчлал, Ерөнхийлөгч Х.Баттулгын ОХУ-д болох Дорнын эдийн засгийн чуулганд оролцох, залгуулаад Энэтхэгийн айлчлалд бэлдэх зэрэг чухал ажлуудыг дуусгах ёстой. Үүний дараа л ажлаа өгнө. Би чинь тойрогт нэр дэвших хүн шүү дээ, хувийн бэлтгэлдээ орно” гэдэг тайлбар хийгээд буй юм.

УИХ Сонгуулийн тухай хуулийг хараахан хэлэлцэж эхлээгүй байгаа. Одоо хэрэгжиж байгаа хуулиар “УИХ-ын сонгуульд нэр дэвших бол сонгууль болохоос зургаан сарын өмнө төрийн албаны ажлаасаа чөлөөлөгдсөн байх заалт хэрэгждэг. Нөгөө талаас намын нөхөд нь З.Энхболд даргыг Ардчилсан намд алба хаших шийдвэр гаргаагүй цагт шинэ оны өмнөхөн л одоогийн албанаасаа чөлөөлөгдөх болж буй билээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж