Чөлөөт нислэгийн ДАШТ-ий үндсэн төрлүүд болж байна

Хуучирсан мэдээ: 2015.07.29-нд нийтлэгдсэн

Чөлөөт нислэгийн ДАШТ-ий үндсэн төрлүүд болж байна

-Өнөөдөр F1A, маргааш F1В болон баасан гаригт F1C ангилалын ДАШТ болох юм-

Чөлөөт нислэгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн манай улсад анх удаа болж байгаа билээ. Тэр дундаа Ази тивд анх удаа болж буй энэ удаагийн ДАШТ-ийн үндсэн төрлүүд явагдаж байна. Өчигдөр эхэлсэн F1A ангилалын тэмцээнд 33 орны 78 тамирчин оролцож байгаагаас 7 оролдлогоор 1290 оноог авсан 31 тамирчин финалд шалгарлаа. Энэ ангилалын аварга маргааш өглөө тодрох юм.

Манай улсаас F1A ангилалд гурван тамирчин өрсөлдсөнөөс С.Төмөр шилдэг 31-т багтаж чадсан байна.

Тэмцээний хуваарь ёсоор маргааш F1B ангилалын тэмцээн болох бөгөөд 29 орны 77 тамирчин оролцохоор бүртгүүлжээ. Харин F1C ангилалын тэмцээн баасан гаригт болж, тэмцээний сүүлийн өдөр буюу бямба гаригт холимог төрлийн тэмцээн явагдсанаар ДАШТ өндөрлөх юм. Ази тивд анх удаа болж буй чөлөөт нислэгийн ДАШТ-ий хаалтын ажиллагаа бямба гаригт Цонжин болдог Чингисийн хөшөөний урд талбайд болно.

ТАЙЛБАР:

F1A төрөл нь 50 м урттай уяагаар онгоцоо агаарт татаж гаргаад, агаарын дулаан урсгалд оруулдаг хөөргөдөг.

F1B нь онгоцны урдах сэнсийг эргүүлж, резинийг эрчилж хөөргөдөг.

F1C төрөл нь тусгай жижиг мотортой бөгөөд мотор нь таван секундээс илүүгүй хугацаатай ажилладаг.

Чөлөөт нислэгийн ДАШТ-2015-ын албан ёсны сайт: http://ffmongolia2015.mn

Тэмцээний талаарх сурвалжлагыг ЭНД дарж уншина уу.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж