Аварга Э.Оюунболд Захиргааны шүүхэд гомдол гаргажээ

Хуучирсан мэдээ: 2019.08.30-нд нийтлэгдсэн

Аварга Э.Оюунболд Захиргааны шүүхэд гомдол гаргажээ

Аварга Э.Оюунболд Захиргааны шүүхэд гомдол гаргажээ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд  өнөөдөр /2019.08.30/ аварга Э.Оюунболдын нэхэмжлэлтэй, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдох нэхэмжлэл ирсэн байна.

Уг нэхэмжлэлийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 55.1-т зааснаар захиргааны хэрэг үүсгэх эсэхийг 7 хоногийн хугацаанд шийдвэрлэх аж.

Аварга Э.Оюунболд энэхүү нэхэмжлэлдээ сэргээш  хэрэглэсэн гэх мэдээллийг олон нийтэд тараасан, Улсын аварга цолыг хураалгах шийдвэрийг Ерөнхийлөгчид хүргүүлсэн гэх маргаан бүхий захиргааны актын биелэлтийг уг маргаан эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд түдгэлзүүлэх тухай дурдсан юм байна.

Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо өнгөрсөн даваа гаригт /2019.08.26/ хуралдах үеэрээ өнөө жилийн үндэсний их баяр наадамд барилдаж, түрүү аван, Монгол Улсын аварга цол хүртсэн Э.Оюунболдоос дөрвөн төрлийн сэргээш хэрэглэсэн нь допингийн А" шинжилгээгээр баталгаажсан гэдгийг мэдэгдсэн юм.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж