Хайртай залуугаа ордоор нь шинжээрэй

Хуучирсан мэдээ: 2010.07.23-нд нийтлэгдсэн

Хайртай залуугаа ордоор нь шинжээрэй

Хониныхонтой эвлэрэх амархан:
Тэдний уур амархан гардаг тул хэрүүл маргаан галын дөл мэт асан
дүрэлздэг ч хурдан унтарна. Хайртыгаа сайн ажиглаад уурлаж дуусан “дөл”
нь бөхөнгүүт юу ч болоогүй мэт яриа өрнүүл. Хол байвал, уур нь гарсан
гэж мэдэнгүүт утсаар ярьж амралтын өдрүүдээр хамт байя гэж хэл. Дуу чинь
цовоо сэргэлэн, эрч хүчтэй байх ёстой. Ийм өөдрөг сэтгэл хонины эрсийг
дор нь зөөллөдөг. Уур нь гарангуут бушуухан ярихгүй бол байнгын буцалсан
амьдрал дунд байдаг хониныхон сэтгэлийг чинь ойлгохгүй мартчихаж мэднэ.
Тэд өөрсдөө эхэлж утасдах юм бол баяртайгаар хүлээн аваарай. Хайрт чинь
буруугаа хүлээж байгааг нэгэнт ойлгосон бол та гомдсон байгаад, гомдлоо
мартаж чадахгүй байсан ч салах холдох тухай яаран дурсаад хэрэггүй.
Нэгэнт өнгөрсөн явдлыг сөхөж ярих нь уур цухлыг нь хүргэж, яах гэж
дахиад энэнтэй холбогдов доо гэсэн бодол төрүүлдэг. Харин түрүүчийн
маргааны талаар ганц ч үг дуугарахгүй, хөгжилтэй, эрч хүчтэй байвал тэд
таныг буцаан хайр сэтгэлийнхээ бурхан болгон тахина.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж