"Уураг нь ургийн эрхтэн тогтолцоо бүрэлдэхэд чухал үүрэгтэй" | News.MN

"Уураг нь ургийн эрхтэн тогтолцоо бүрэлдэхэд чухал үүрэгтэй"

"Уураг нь ургийн эрхтэн тогтолцоо бүрэлдэхэд чухал үүрэгтэй"

БЗД-ийн ЭМТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн ахлах зэргийн эмч А.Бүжинлхам

-Жирэмсэн үед яагаад хооллолт чухал байдаг вэ?

-Жирэмсэн эхийн хооллолтын байдал нь ургийн өсөлтөд  шууд хамааралтай. Эрүүл саруул хүүхэд төрүүлэхийн тулд эмэгтэйчүүд жирэмслэхээсээ өмнө хооллолтдоо анхаарч эхлэх шаардлагатай. Учир нь эрүүл эцэг эхээс эрүүл хүүхэд төрнө. Илчлэгтэй, зөв хоолны дэглэм барьсан  эмэгтэйчүүдийн 95 хувь нь эрүүл мэнд, бие хөгжлийн хувьд онц сайн хүүхэд төрүүлдэг. Зөв, эрүүл хооллолт гэдэг нь шаардлагатай амин дэм, эрдэс бодистой хүнсийг зөв хэмжээгээр хэрэглэхийг хэлнэ.

-Жирэмсэн байх хугацаанд ямар найрлагатай хоол хүнсийг түлхүү хэрэглэх шаардлагатай вэ?

-Жирэмсэн үед хоол тэжээлийнхээ 10 хувийг уургаас 35 хувийг өөх тосноос 55 хувийг  нүүрс уснаас авдаг. Уураг нь эхийн хэвлийд бойжиж буй ургийн эрхтэн тогтолцоо бүрэлдэн тогтох, булчингийн хөгжлийг сайжруулахад чухал үүрэгтэй. Уураг агуулсан хоол хүнсэнд үхэр, хонины мах, самар, өндөг, сүү цагаан идээ ордог. Сүү, цагаан идээ, тэр дундаа аарц нь уураг ихээр агуулдаг учир дархлаа маш сайн дэмждэг хүнс.

Өөх тос нь жирэмсэн байх үед бүх эрхтний ачаалал эрс нэмэгддэг тул алдагдсан илчлэгийг хангах зорилготой. Өөх тос хэрэглэхдээ аль болох амьтны гаралтай өөх тос бага, ургамлын гаралтай тосыг түлхүү хэрэглэх нь зүйтэй. Үүнд, цөцгийн тос, ургамлын тос, самар, бяслаг, аарц зэрэг бүтээгдэхүүн багтана.

Нүүрс ус нь жирэмсэн эмэгтэйн эрхтэн тогтолцооны ачаалал эрс нэмэгдэж, алдагдсан илчлэгийг хангах энергийн эх үүсвэр болдог. /ургамлын тос, үр тариа гэх мэт/

-Жирэмсэн үедээ ээжүүд нэмэлтээр витамин уух ёстой гээд олон төрлийн амин дэмийг дур мэдэж, уух тохиолдол их байдаг. Биеэ давхар болсон үед заавал нэмэлт амин дэм уух ёстой юу?

-Жирэмсэн үед фолийн хүчил, төмөр, кальцийг нэмэлтээр хэрэглэх шаардлагатай. Гэхдээ аливаа нэмэлт бүтээгдэхүүнийг заавал эмчийн зааврын дагуу хэрэглэх ёстой. Тэр ч сайн, энэ ч сайн гэсэн ам дамжсан яриагаар дур мэдэж хэрэглэж болохгүй. Витамины илүүдэл нь дутагдсанаасаа илүү хортой байдаг. Сүүлийн үед ээжүүдийн дунд кальци, витамин Д, уургийн  дутагдал их илэрч байна. Судалгаагаар үүнийг цаг агаарын өөрчлөлт, орчны бохирдол, хоол тэжээлийн замбараагүй байдалтай шууд холбоотой гэж үзэж байна. Энэ нь эргээд урагт нөлөөлж янз бүрийн суурь өвчтэй хүүхэд мэндэлж байна. Монгол Улсын хувьд дан ганц жирэмсэн эхчүүд гэлтгүй бүх насны хүмүүс эдгээр эрдэс бодисын дутагдал их байна.

-Витамин Д, кальци, уураг гэх мэт эрдэс бодис дутагдаж байгаа нь ямар шинж тэмдгээр илэрдэг вэ?

-Витамин Д нь ургийн ясжилт, шүдлэлтэд оролцдог кальци, фосфорын солилцоонд зайлшгүй шаардлагатай. Витамин Д дутагдсанаас ургийн өсөлт зогсох, ясны эмгэг, жингийн дутагдал, сульдаа өвчтэй болох, дархлаа буурах зэрэг урагт эрсдэл ихтэй байдаг. Витамин Д-гийн хэрэглээг зохистой нөхсөнөөр олон өвчин эмгэгээс сэргийлэх боломжтой. Сүүлийн үед нийгмээс шалтгаалж хүмүүс маш их стресстэй болсон. Стрессээс хамгаалдаг гол зүйл витамин Д байдаг. Маш их уур уцаартай, стресстэй байдаг хүмүүс витамин Д-гийн дутагдалд орсон байдаг.

Жирэмсэн үед кальци, уургийг нэмэлтээр уухыг эмч мэргэжилтэнгүүд зөвлөдөг. Кальци, уураг дутагдсанаар жирэмсний үед ямар эрсдэлтэй вэ?

-Жирэмсэн эхэд кальци дутагдсанаар үс, хумс цаашлаад зүрх судас, булчин чангаралт, цус, мэдрэлийн системийн үйл ажиллагаанд нөлөөлөхөөс гадна төрөх үеийн сулрал, төрсний дараа сав  агшихгүй байх зэрэг нь кальцитай холбоотой байдаг. Кальцийг ураг таван  сартай байхаас нь   нэмэлтээр уулгадаг байсан бол орчин үед кальцийг аль болох нэмэлтээр бус хоол тэжээлээр нөхөхийг зөвлөж байгаа. Аль болох уураг өндөртэй хүнсний бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэх.

-Ямар хүнсний бүтээгдэхүүн уураг өндөртэй байдаг вэ?

-Сүү сүүн бүтээгдэхүүн. Тэр дундаа аарц. Учир нь аарцанд уураг, кальци гэсэн хоёр чухал амин дэм агуулсан байдаг. Дээхэн үед хөлдөөсөн аарцыг чанаж уух нэлээн хүндрэлтэй, ажиллагаатай байсан бол орчин үед илүү хялбар болсон байна. Аарцыг хүртэл ундаа хэлбэрээр амин дэмийн алдагдуулалгүйгээр үйлдвэрлэдэг болжээ. Би ээжүүддээ Зөв аарцны ундааг зөвлөдөг.  Янз бүрийн будаг, химийн бодис орсон жүүс, хийжүүлсэн ундаанаас аль болох татгалзаж, эрүүл мэндэд хэрэгтэй бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэгтэй.

-Жирэмсэн эхчүүдийн дунд хоолны дуршил, нэмэлт витаминаас болж төрөхөөс өмнөх жингийн нэмэгдэл их тохиолддог гэж ярьдаг. Нэмэлт витамин уухаар жин нэмэгдэх үү, жирэмсэн үеийн хоолны дуршлыг яаж зохицуулах вэ?

-Жирэмсэн үеийн таргалалт нь эхийн төдийгүй ургийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Энэ нь ураг амьгүй болох нэг эрсдэлд тооцогддог. Дэлхий нийтэд хэт их таргалалттай эхээс тархины саажилттай хүүхэд төрөх магадлал өндөр байгааг салбарын мэргэжилтэнгүүд анхааруулсаар байна.  Эх жирэмсний явцад дунджаар 9-10 кг жин нэмэх ёстой байдаг. Энэ нь хэвийн жин нэмэлт гэж үздэг. Харин сүүлийн жилүүдэд жирэмслэлтийн хугацаанд 20 кг түүнээс илүү жин нэмэх нь элбэг тохиолдож байна. Энэ нь эрүүл бус хооллолт, дасгал хөдөлгөөн, эрүүл мэндийн боловсрол муу байгаатай холбоотой гэж үзэж байгаа. Энгийн хэрнээ цөөн алтан дүрмийг ээжүүд маань мэдэж байх шаардлагатай. Үүнд:

  • Олон төрлийн нэмэлт витаминыг хольж хэрэглэж болохгүй
  • Нэмэлт витамин уухдаа заавал мэргэжлийн эмчийн заавраар уух
  • Аль болох хоол хүнсээр нэмэлт амин дэмийг нөхөх
  • Гурилан бүтээгдэхүүн, амттанг 15:00 цагаас өмнө идэж байх
  • Оройн хоолондоо аль болох ногоо ихтэй шөлтэй хоол идэх. Оройн хоолондоо шингэц сайтай хоолыг идэхээр өдөр зарцуулсан энерги нөхөж, тайван амрах нөхцөл бүрдүүлдэг.
  • Сүү сүүн бүтээгдэхүүнийг хүнсэндээ түлхүү хэрэглэж занших хэрэгтэй.

өнгөж төрсөн эмэгтэйчүүдийн хөх сүү муутай байх нь элбэг. Хөхөнд сүү оруулахад олон арга хэрэглэдэг. Хөх сүүгүй болно гэдэг нь тухайн эхийн идэж буй хоол хүнс, сэтгэл санаанаас ихээхэн хамаардаг гэж ярьдаг. Эрүүл зөв аргаар хөхөнд сүү оруулах ямар аргуудыг зөвлөх вэ?

-Төрсний дараа ээж маш их ядардаг тул гэр бүлийн зүгээс маш сайн халамжилж, тайван байлгаж, аль болох унтаж амраах хэрэгтэй. Амаржсаны дараа тайван байсан эх хурдан тэнхэрч, сүү маш сайн ордог. Хөхөнд сүү оруулах хамгийн зөв арга бол хоол хүнсээрээ дамжуулан сүү оруулах юм. Тэр дундаа эрүүл зөв хоол хүнсээр дамжуулан сүү оруулах хэрэгтэй. Жишээ нь, халуун бүлээн шингэн зүйл маш сайн уух ёстой. Ус, сүү, тараг, сүүтэй цай, аарцны ундаа зэрэг шингэн зүйлсийг хэрэглэх ёстой. Сүү, сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэснээр хөхөнд сүү орохоос гадна эхийн биед хуримтлагдсан муу зүйлсийг гадагшлуулж өгдөг.

-Ярилцсанд баярлалаа.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2019-08-30 122.201.31.193

Mundag emch shv ajiliin amjilt hvsie

Avatar

haha 2019-08-30 66.181.185.108

tesogiin reklamchin yum shiwdee

Avatar

Зочин 2019-08-30 202.126.88.228

Чиний бичвэрийн уншихыг ч хүсс
энгүй тэр тусмаа зурагаа тавих юун дуртай юм залуу сайхан яахав гэхсэн мэрэгжлийн биш байж хүн алахаас АЙХГҮЙ байна уу

Avatar

Хаха 2019-08-30 202.131.225.197

Эмч нар одоо больчихмоор байна. Хүнсний мэргэжлийн биш байж, буруу ташаа мэдээлэл өгч ингэж реклам хийж болохгүй ш дээ. Аарчны реклам хийх гээд ядчихжээ. Тэгсэн мөртөө ургамлын тос гэх мэт уураг гээд яриад сууж байгаа хүнтэй юу ч ярих вэ дээ. Мэдэхгүй зүйлээ ядаж ярьдаггүй байх хэрэгтэйн байгаан уг нь.

Avatar

Зочин 2019-08-30 202.131.227.178

муухай зант эмнэлгийн үйлчилгээндээ л наа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж