Долдугаар сарын 29: Өдрийн гол үйл явдлууд

Хуучирсан мэдээ: 2015.07.29-нд нийтлэгдсэн

Долдугаар сарын 29: Өдрийн гол үйл явдлууд

Сайн дурынхантай гурван цаг байлджээ

 

Фото: Илья Питалев / "Коммерсантъ»

 

Донбассын Счастье суурингийн  дэргэд Донецкийн сайн дурынхны зуугаад хүн танкийн дэмжлэгтэйгээр Украины хүчнийхэнд довтолж, гурван цагийн турш байлдсан тухай Киев мэдээлэв. "Тэд багагүй хохирол амсч, ухарсан. Харин манай талаас  хохирол байхгүй" гэж Киев мэдэгджээ. Харин Донецкийн цэргийн төлөөлөгч "Украины хүчнийхэн дөч гаруй удаа гал зогсоох хэлэлцээг зөрчлөө" гэдгийг онцолсон байв.


 

Эмэгтэйчүүдийг хөнөөсөн хэргээр таван хүн 697 жилийн ял сонсов

 

Хуарес мужид хүний наймаа эрхэлж, нийт 11 эмэгтэйн амийг хөнөөсөн таван хүнд Мексикийн шүүх 697 жилийн хорих ял сонсгов. Тэд эмэгтэй хүнийг хуурч, эрхшээлдээ оруулан, биеийг нь үнэлүүлж байсан ба заримынх нь амь насыг хөнөөж, нуудаг байжээ.


 

Хуш мод унаж, найман хүүхдийг гэмтээв

 

Калифорни мужид хуш мод булгарч,  найман хүүхэд гэмтсэний гурвынх бие хүнд байна. 6-8 насны тэдгээр хүүхдүүд Пасаден хотын ойролцоох өдөр өнгөрүүлэх лагерьт байжээ. Хүүхдүүд эцэг, эхээ хүлээн гадаа тоглож байхад нь өндөр мод гэнэтхэн унасан байна. Мэргэжилтнүүд 23 метрийн өндөртэй, 75 настай мод юунаас болж унасныг тогтоохоор ажиллаж байна. Одоо уг мужид салхи шуургагүй байгаа бөгөөд тэнд хэдэн жил үргэлжилж байгаа ган гачиг модны хөрсөнд нөлөөлсөн байж магадгүй ажээ.


 

Аляскт хүчтэй газар хөдөлжээ

 

Фото: Flickr/ Alana Sise

 

Өнөөдөр Аляска мужид 6,3 магнитудтай газар хөдөлсөн тухай АНУ-ын Геологийн албанаас мэдээлэв. Газар хөдлөлтийн төв нь Редаут галт уулаас 71 км-ийн зайтай, 118 км-ийн гүнд байв.  Дараагийн газрын чичирхийлэлт нь 5,6 магнитудтай байжээ. Хохиролын талаар нэмэлт мэдээлэл алга байна.


 

Туркийн онгоцнууд курдуудыг хүчтэй бөмбөгдлөө

 

Фото: AP Photo/Emrah Gurel

 

Туркийн  нисэх хүчин Иракийн хойд нутаг дахь Курдистаны Ажилчны намын бүхий л чухал гэсэн байрлалуудыг бөмбөгдлөө. HaberTurk телевизийн мэдээгээр мягмар гаригийн орой эхэлсэн цохилт  шөнөжин үргэлжилсэн байв. Курдуудын үндсэн баазууд байрладаг Кандилийн ууланд цохилт хийсэн ба газар доорх байгууламжуудыг устгах тусгай бөмбөг хэрэглэсэн гэнэ F-16 сөнөөгч оролцсон ажиллагааг иракийн зургаан мужид явуулжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж