Ардчиллын төлөө тэмцэгч Жошуа Вонгийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2019.08.30-нд нийтлэгдсэн

Ардчиллын төлөө тэмцэгч Жошуа Вонгийг баривчилжээ

Ардчиллын төлөө тэмцэгч Жошуа Вонгийг баривчилжээ

Хонконгийн ардчиллын төлөө тэмцэгч Жошуа Вонгийг өнгөрсөн пүрэв гариг /2019.08.29/-т орон нутгийн цагаар 23:30 цагийн орчимд баривчилсан талаар ВВС агентлаг мэдээлжээ. Жошуа Вонг нь 2014 онд болсон Хонконгийн ардчиллын төлөөх жагсаалын нүүр царай болсон залуу билээ.

"Reuters" агентлагийн мэдээлснээр, тэрбээр “Umbrella Movement” буюу бараг гурван сарын турш үргэлжилсэн "Шүхэрт хувьсгал” олон нийтийн жагсаалыг зохион байгуулагчдын нэг юм. 2014 онд Жошуа Вонгийг шүүхийг үл хүндэтгэсэн хэргээр таван долоо хоногийн турш шоронд хорьж, мөн оны долдугаар сард суллаж байжээ.

Түүний үүсгэн байгуулсан “Демосисто” намын гишүүн твиттер хуудастаа “Вонгийг гудамжинд явж байхад нь машинд суулгаад аваад явсан” хэмээн жиргэсэн байна. Мөн тэрбээр “Вонгийг Ван Чай дахь цагдаагийн төв байр руу аваачсан, түүний хуульчид хэрэгтэй нь танилцаж байна” хэмээн мэдэгджээ. Цагдаа нар тайлбар авах хүсэлтэд хариу өгөөгүй байгаа аж.

Өнгөрсөн зургадугаар сарын дунд үеэс Хонконгийн иргэд Хонконгоос эх газрын Хятадад сэжигтэн шилжүүлэх тухай хуулийн төслийг эсэргүүцэн жагсаж, олон нийтийг хамарсан үймээн самуун дэгдсэн. Жагсагчид хууль батлагдсанаар Хонконгод БНХАУ-ын нөлөөлөл нэмэгдэнэ хэмээн үзэж эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа билээ. Хэрвээ энэхүү хууль батлагдвал БНХАУ-ын Коммунист намын эрх мэдэлд буй шүүх засаглал ялтнуудын асуудлыг шийдэх аж.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж